link
ШУТИС-Эрчим хүчний сургууль, Эрчим хүчний яамтай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд эрчим хүчний сайд Н.Тавинбэх, ШУТИС-ийн эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс оролцсон.
Санамж бичгийн хүрээнд шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийн орчин үеийн тэргүүлэх чиглэлээр сургалт, судалгааны ажлыг гүйцэтгэх, харилцан туршлага солилцох, талуудын үйл ажиллагааг дэмжих, хамтын ажиллагааг өргөжүүлэх юм.
Монгол улсын эрчим хүчний салбарын хүний нөөцийн чадавхыг сайжруулах, сургалтын чанарыг олон улсын түвшинд нийцүүлэх зорилгоор бакалавр, магистр, докторын сургалтын чанарыг нэмэгдүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх, үйлдвэрлэлийн дадлагын чанар, үр дүнг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар боллоо. Мөн дэвшилтэт технологиудыг эрчим хүчний салбарт нэвтрүүлэх зэрэг олон талт хамтын ажиллагаанууд багтаж байна.
Энэхүү санамж бичгийн дагуу ажлын хэсэг байгуулж, жил бүр төлөвлөгөө гарган баталж ажиллах юм.
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School