link
Инженер техникийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиуд, үйлдвэр, албан байгууллагуудтай хамтран шинэ техник технологи, зохион бүтээх үйл ажиллагааг инженерийн төсөл, тооцооны загварчлалын сүүлийн үеийн арга технологиор өргөжүүлэн хөгжүүлэх, инженер техникийн ажилтан, оюутнуудын мэдлэг ур чадвар, их дээд сургуулийн сургалт, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Монгол инженер -2022” нэгдсэн үйл ажиллагаа нь Эрдэм шинжилгээний хурал, Техникийн механикийн болон CAD/CAE/CAM-ийн улсын олимпиад төрлүүдээр 2022 оны 4-р сарын 22-24-ний өдрүүдэд ШУТИС-ийн Механик, тээврийн сургууль дээр амжилттай болж өндөрлөлөө.
“Монгол инженер-2022” нэгдсэн үйл ажиллагааг “Металл боловсруулалт, инженерчлэлийн холбоо” болон “Эс эл эс беарингс монголиа” ХХК, “Түмэн төмөрт” ХХК, “Флсмидт монголиа” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголбазальт” ХХК, “Мон торх” ХХК,” Шинжидай металл” ХХК, “Моншибасаки” ХХК,”Чиглэл” ХХК, “Төмөр замын дээд сургууль”, “Хөдөө аж ахуйн их сургууль”, “Шинэ монгол технологийн дээд сургууль”-иас ивээн тэтгэж, хамтран зохион байгууллаа.
Олимпиадын нээлт, үйл ажиллагаанд ШУТИС-ийн эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал док (Ph.D), проф., Д.Цолмонбаатар; ШУТИС, МехТС-ийн захирал док, дэд проф., Ж.Хашбат, Металл боловсруулалт, инженерчлэлийн холбооны удирдах зөвлөлийн дарга С.Арслан, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн ЗМЗ-ын дарга Б.Баасансүрэн гадна ивээн тэтгэж, хамтран зохион байгуулсан “Эс эл эс беарингс монголиа” ХХК, “Түмэн төмөрт” ХХК, “Флсмидт монголиа” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголбазальт” ХХК, “Мон торх” ХХК,” Шинжидай металл” ХХК, “Моншибасаки” ХХК,”Чиглэл” ХХК, “Төмөр замын дээд сургууль”, “Хөдөө аж ахуйн их сургууль”, “Шинэ монгол технологийн дээд сургууль”, ОБЕГ, БХЯ, ҮБХИС-ын төлөөлөл, багш нар оролцлоо. Нээлтийн арга хэмжээний үеэр Металл боловсруулалт, инженерчлэлийн холбоо нь ШУТИС-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан онцлог үйл явдал болж өнгөрлөө.
Арга хэмжээнд нийт 23 албан байгууллагын 77 инженер, техникийн ажилтнууд; дотоодын 15 их, дээд сургуулийн 96 оюутан, 70 гаруй профессор багш ажилтнууд оролцлоо.
“Монгол инженер-2022” нэгдсэн үйл ажиллагааны Эрдэм шинжилгээний хуралд 12 их, дээд сургууль, 7 үйлдвэр байгууллагуудыг төлөөлсөн 66 өгүүлэл ирүүлсэнээс 2 салбар хуралдаанд хуваагдан 24 илтгэлийг цахимаар хэлэлцсэн. Мөн 32 ханын илтгэл оролцлоо.
Эрдэм шинжилгээний хурлын шагналт байрууд:
Салбар 1: “Инженерийн боловсрол дахь технологийн шинэчлэлийн өнөөгийн байдал, хэтийн төлөв” хуралдаанд
Салбар 2: “Инженерийн салбар дахь загварчлал ба симуляци” хуралдаанд
Шилдэг Ханын илтгэл:
Техникийн механикийн улсын олимпиад нь “Хөвсгөл нуурт живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг уснаас гаргах инженерийн шийдэл, тооцоо, технологи боловсруулалт” сэдвээр явагдсан энэ жилийн үйл ажиллагааны нэг онцлог байлаа. Уг олимпиадад ШУТИС-ийн бүрэлдэхүүн ҮТС, МехТС, Эрдэнэт цогцолбор дээд сургууль, ХААИС, ТЗДС, ШМДТС, ИЗОУИС, ТТДС, МКТК зэрэг их, дээд сургууль, коллежийн 9 багийн 45 оюутан оролцлоо. Олимпиадын шүүгчдийн бүрэлдэхүүнд их, дээд сургуулийн багш нараас гадна Сүхбаатар хөлгийг далайн гүнээс татаж гаргах үйл ажиллагаанд оролцсон ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын ахлах мэргэжилтэн, ҮБХИС-ийн профессор, ШУТИС, Нээлттэй боловсролын төвийн багш нар шүүгчээр ажиллалаа.
Техникийн механикийн улсын олимпиадын шагналт байрууд:
Техникийн механикийн улсын олимпиадын төслийн тайлангийн дараа оролцогч сургуулиудын дунд багш нарын дунд сургалт, эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан туршлага солилцлоо.
CAD/CAM/CAE-ийн олимпиад “Оюутан” болон “Инженер, техникийн ажилтан” хоёр ангилалд явагдлаа. “Оюутан”-ны хэсэгт 13 их дээд сургуулийн 51 оюутан, “Инженер, техникийн ажилтан” хэсгийн багийн төрөлд 17 баг, ганцаарчилсан төрөлд 23 байгууллагын 77 инженер техникийн ажилчид оролцож ур ухаан, мэдлэг чадвараа сорин өрсөлдлөө.
СAD/CAM/CAE-ийн улсын олимпиадын шагналт байрууд:
Инженерийн хувийн амжилтаар:
Оюутны хувийн амжилтаар:
Багийн тэмцээнд:
Олимпиадыг ивээн тэтгэсэн байгууллага, оролцсон сургуулиудын багш, профессоруудын төлөөлөл шагналт байранд шалгарсан баг, оюутнуудад шагнал гардуулж баяр хүргэв.
Зохион байгуулах комисс
УЛААНБААТАР ХОТ,
2022 ОН
facebook хаяг: монгол инженер 2022
цахим хуудас: http://mongol-engineer.mn/
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea