link
ШУТИС-ийн Оюутны соёл, үйлчилгээний алба, БШУЯ-ны харъяа Боловсролын хүрээлэнгийн Дээд боловсрол болон мэргэжлийн боловсролын судалгааны сектор, БуХС-ийн багш нарын “Алтангадас” клуб, MSDI-Pro HR консалтинг компанитай хамтран 2021-2022 оны хичээлийн жилийн хаврын улиралд төгсөх курсийн оюутнуудад зориулан ажил эрхлэлтэд чиглүүлэх 10 удаагийн цуврал сургалт, ажлын байранд зуучлах нээлттэй өдөрлөг зохион байгуулан батламж олгох үйл ажиллагаа үргэлжлэн явагдаж байна.
Энэхүү ажлын хүрээнд нийт 6 удаагийн сургалт амжилттай явагдаж, 2022 оны 04 сарын 27-ны өдрийн “Байгууллагатай танилцъя” сургалт хичээлийн VIII байрны 12 давхарт зохион байгуулж музей, Нээлттэй боловсролын төв, VIII байрны бүтэц зохион байгуулалттай төгсөх оюутнуудаа танилцууллаа.
ШУТИС-ийн музейн тайлбарыг музейн эрхлэгч, доктор, профессор Л.Гүрбазар хийлээ.
Нээлттэй боловсролын төвийн танилцуулгыг НБТ-ийн мэргэжилтэн А.Гандолгор, Хичээлийн VIII байр ямар зохион байгуулалтаар ашиглагдаж, ямар үйл ажиллагаа явагддаг талаар Технологи дамжуулах төвийн мэргэжилтэн Н.Бадрах нар хийж, “Байгууллагатай танилцъя” сургалтыг MSDI Pro-HR консалтинг компани гүйцэтгэх захирал А.Амар уншсан.
Сургалтанд байгууллагын зочиноор ШУТИС-ийн 2018 оны төгсөгч, Эрдэнэс силвер ресорс ХХК-ны төлөвлөлтийн инженер Б.Мөнх-Эрдэнэ уригдан оролцлоо.
Төгсөгчиддөө хандан хэлэхэд төгсөхөөсөө өмнө ирээдүйд та бүхэнд маш их хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжит ЭШ, инновацийн төв барилга, байгууламжтай танилцаад төгсөөрэй гэж хүсье.
Оюутны соёл, үйлчилгээний алба
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea