link
Хөдөлмөрийн баатар, ардын багш, академич, профессор, шинжлэх ухааны доктор (Sc.D.) Ч.Авдай багшийг Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн 2022 оны 4-р сарын 29-ний өдөр хүрээлэн дээрээ хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Тус хүрээлэн Ч.Авдай багштай 40 гаруй жил хамтран ажиллаж байна. Энэ хугацаанд ШУТ-ийн төсөл, зэхэц ажил, суурь судалгаа, инновацын төсөл зэрэг тус хүрээлэнгийн амжилттай хэрэгжүүлсэн 10 гаруй эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг Ч.Авдай багш удирдсан ба эдгээр ажлын хүрээнд хүрээлэнгийн олон судлаачид доктор, магистрын ажлаа хийж, хамгаалсан юм.
Хөнгөн үйлдвэрийн салбар, шинжлэх ухаан, дээд боловсролын салбарт олон арван жил үр бүтээлтэй ажилласан Ч.Авдай багш хүрээлэнгийн судлаачдад хандан өөрийн ажил, хөдөлмөрийн замналаас ярьж, судлаачдад сайн ажиллахыг захиж урам зориг өгөн, ажлын амжилт хүслээ.
Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea