link

ШУТИС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
2022-05-02 22:24 ЗАА

“ШУТИС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал” 2022 оны 4 дүгээр сарын 28-29-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Бүрэлдэхүүн сургууль, төвөөс шалгарч ирсэн магистрын 31, докторын 24 илтгэлээс магистрын 9, докторын 9 илтгэлийг “ШИЛДЭГ ИЛТГЭЛ”-ээр тус тус шалгаруулж, салбар тус бүрээр I, II, III байрыг эзлүүллээ.

Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахад идэвхтэй оролцсон бүрэлдэхүүн сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, профессор, багш нар болон нийт судлаач оюутнууддаа эрдэм судлалын ажилд нь өдөр амжилт хүсье.

МАГИСТР ОЮУТНЫ ШИЛДЭГ ИЛТГЭЛҮҮД

  1. БАЙГАЛИЙН УХААНЫ САЛБАР

I байр: МХТС-ийн магистрант Э.Уранчимэг “Био-молекулын харилцан үйлчлэлийн сүлжээ, чанарын шинжилгээ” Удирдсан: Доктор(Ph.D), дэд профессор И.Цэрэн-Онолт

II байр: ХШУС-ийн магистрант Э.Энхтуул “Улаанбаатар хотын дулааны арал (UHI)-ын орон зайн тархалтын зураглалыг боловсруулах нь” Удирдсан: Доктор(Ph.D), дэд профессор О.Энхцолмон  

III байр: БАС-ийн магистрант О.Бадамцэцэг “Ховд хотын ус хэрэглээний горимд хийсэн шинжилгээ”

      Удирдсан: Доктор(Ph.D) Б.Аюурзана

  1. НИЙГЭМ, ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ САЛБАР

I байр: ДарТС-ийн магистрант Д.Баяржаргал “Химийн хичээлд асуудалд суурилсан сургалтын аргыг туршсан зарим үр дүн” Удирдсан: Доктор(Ph.D), дэд профессор Д.Баясгалан

II байр: БАТС-ийн магистрант Ж.Бат-Эрдэнэ Эрчим хүчний зүүн түгээх төвийн үйл ажиллагааны эдийн засгийн үр ашигтай байдлыг сайжруулах боломж (Намгархаг болон зөөлөн хөрстэй газарт байрлах тулгуурын бэхэлгээний жишээн дээр)” Удирдсан: Доктор(Ph.D) О.Тамир

III байр: БАТС-ийн магистрант М.Алтаннавч “Ковид-19 үеийн цахим сургалтын чанарыг үнэлэх нь” (Төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн жишээн дээр)” Удирдсан: Доктор(Ph.D), дэд профессор Х.Ариунаа

  1. ТЕХНИКИЙН УХААНЫ САЛБАР

I байр: МехТС-ийн магистрант П.Чулуундорж “Баяжуулах үйлдвэрийн металл хийцийн өнөөгийн нөхцөл байдал ба зэврэлтэд өртсөн даралтат савны бат бэх, найдвартай ажиллагааг инженерийн симуляц, тооцооллоор үнэлэх судалгаа” Удирдсан: Доктор(Ph.D), дэд профессор Д.Ганбат

II байр: МХТС-ийн магистрант А.Отгонбаяр “Бага нягтаршилтай инфра мэдрэгч ашиглан өдөр тутмын үйлдэл таних нь (Намгархаг болон зөөлөн хөрстэй газарт байрлах тулгуурын бэхэлгээний жишээн дээр)” Удирдсан: Ахлах багш Б.Луубаатар

III байр: ДарТС-ийн магистрант С.Мөнхбаатар “Бетоны бат бэхийг сайжруулах боломжийн судалгаа” Удирдсан: Доктор(Ph.D), дэд профессор Ц.Батбаатар

ДОКТОР ОЮУТНЫ ШИЛДЭГ ИЛТГЭЛҮҮД

  1. БАЙГАЛИЙН УХААНЫ САЛБАР

I байр: ХШУС-ийн докторант Ш.Насанжаргал “Байгалийн түүхий эдэд суурилсан материалаар усан орчноос хүнд металлыг ялгах судалгаа” Удирдсан: Доктор(Ph.D), дэд профессор Ю.Ганчимэг

II байр: ХШУС-ийн докторант Г.Батчимэг “Сарлагийн хөөврийн меланины судалгаа” Удирдсан: Доктор(Sc.D), профессор Г.Надмид

III байр: ХШУС-ийн докторант А.Элбэгжаргал “Гашуун сухайтын нүүрсний тээвэрлэлтийн алдагдсан боломжийн судалгаа” Удирдсан: Доктор(Ph.D) Б.Ууганбаяр

  1. НИЙГЭМ, ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ САЛБАР

I байр: БуХС-ийн докторант Ж.Мөнхдэлгэр “Монгол шагайн харвааг геоантропологийн үүднээс судлах нь” Удирдсан: Доктор(Ph.D) Д.Хатанбаатар

II байр: БАТС-ийн докторант Б.АлтанхуягМонгол орны элсэн манханыг түшиглэн адал явдалт аялал жуулчлал хөгжүүлэх нөөцийн судалгаа” Удирдсан: Доктор(Sc.D), профессор Л.Оюунцэцэг

II байр: НБТ-ийн докторант Э.Сувд “Орон зайн төсөөлөх чадвар хөгжүүлэх сургалтыг TIP загвараар төлөвлөж, үр нөлөөг шинжлэх нь” Удирдсан: Доктор(Ph.D), дэд профессор Д.Ганбат  

  1. ТЕХНИКИЙН УХААНЫ САЛБАР

 I байр: ҮТС-ийн докторант Ц.Ганболд “Хонины ноосон ширхэгтийн үнэрт нэгдлийг арилгах боломж, судалгааны үр дүнгээс” Удирдсан: Доктор(Sc.D), профессор Г.Надмид

II байр: БАТС-ийн докторант Б.Жавхлан “Цутгамлын гадаргууг бөхжүүлэх холимгийн найрлагыг оновчлох туршилтын үр дүн” Удирдсан: Доктор(Ph.D), дэд профессор О.Галаа

II байр: БАС-ийн докторант Н.Саранчимэг Металл дамнурууны гал тэсвэршлийн судалгаа” Удирдсан: Доктор(Sc.D), профессор Я.Дүйнхэржав

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН ГАЗАР

Affiliated schools