link
Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газартай сургалт, судалгаа, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэх чиглэлээр харилцан санал солилцож Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, ШУТИС-ийн захирал Т.Намнан нар хамтран ажиллах санамж бичиг байгуулав.

Хамтын ажиллагааны хүрээнд аймгийн төрийн болон төрийн бус байгууллагын удирдлага, албан хаагчид, ЕБС-ийн багш, ахлах ангийн сурагчдад зориулсан сургалт зохион байгуулах, судалгааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, аймагт нэн шаардлагатай мэргэжлүүдээр ШУТИС-ийн ахисан түвшний сургуульд суралцуулах, тэтгэлэг олгох, ШУТИС-ийн ахмад багш, профессоруудыг аймагт эрдмийн элчээр ажиллуулах, төгсөгчдийг орон нутагт нь ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэх, төр-их сургуульүйлдвэрийн хамтын ажиллагааг өргөжүүлэх үйл ажиллагаа хийгдэнэ.

RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship