link
ШУТИС-ийн Орос хэлний өдрүүд”-ийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих жилд зориулан онцгой анхаарал шаарддаг сурагчдад халамж үзүүлэх, тэдний гадаад хэл /орос/ сурах хүсэл сонирхолыг нь дэмжих зорилгоор ХБС-ийн Орос судлалын профессорын багийн багш, оюутнууд “Русский центр”-тэй хамтран 2012 - 04 – 11-нд нийслэлийн ЕБ-ын 25-р тусгай сургууль дээр хандивын арга хэмжээг зохион явууллаа.
Арга хэмжээний үеэр сурагчдад “Маша и медведь” хүүхэлдэйн киноны үзвэр зохион байгуулж, А.С.Пушкины “Алтан загасны үлгэр”-ээр жүжигчилсэн тоглолт үзүүлж, орос хүүхдийн дуу зааж, даамны тэмцээн зохиолоо.
Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад зориулж ХБС-ийн багш, оюутнууд 187000 төгрөгний хандив цуглуулан даамны тэмцээнд тэргүүлсэн сурагчдыг шагнаж, арга хэмжээнд оролцсон 100 хүүхдэд бэлэг тарааж, гадаад хэлний багш нарт орос дууны СD-10, сурах бичиг-2 –ыг бэлэглэв.
Хандивын арга хэмжээнд зөвлөх багш Б.Оюун, Б.Цэцэгмаа, С.Бархас нарын англи- орос хэлний багшийн 4-р курс, англи- орос хэлний орчуулагчийн 3-р курс, солонгос- англи хэлний орчуулагчийн 2-р курсын оюутнууд идэвх, санаачлагатай оролцов.
Орос судлалын профессорын баг
Русский центр
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)