link
ШУТИС-ийн ҮТДС –иас уламжлал болгон зохион байгуулдаг “УРЛАХУЙН ЕРТӨНЦ” наадам 2012 оны 4-р сарын 07-ны өдөр “Тусгаар тогтнолын ордон”-д амжилттай болж өндөрлөлөө.
“Оюутан цагийн шилдэг бүтээл-Орчлонд танигдах монгол бренд” уриатайгаар 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Урлахуйн ертөнц” наадам маань оюутан залуусын бие даасан бүтээлч үйл ажиллагаа, уран сэтгэлгээг хөгжүүлэх, дэмжих, тэдэнд мэргэжлийн дадлага эзэмшүүлэх, мэргэжлийн хичээлүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, мэргэжлээ таниулах, оюутны бүтээлийг сурталчилах зорилготойгоор сургуулийн хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулагддаг.
Энэхүү наадам маань нийт оюутнуудын хүсэн хүлээсэн наадам болсон төдийгүй жилээс жилд өргөжин тэлж, Үйлдвэрлэлийн Технологи, Дизайны сургуулийн 14 мэргэжлийн оюутнуудын бүтээл, мөн тус сургуулийн дизайны гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болон, МСҮТ-ийн сурагчдын бүтээл оролцсон нь энэ мэргэжлээр суралцагч оюутнуудын хооронд мэдлэг ур чадварын түвшингээ харилцан мэдэлцэх, мэргэжлийн ур чадвараа сорих, цаашдын тэмүүллээ тодорхойлох, ухааны ур, харааны ур, гарын ураа шалгах талбар болж байгаа юм.
Уг наадамд ШУТИС-ийн Сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга Н.Ганзориг, ХХААХҮЯ-ны хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийн газрын мэргэжилтэн Н.Нарангэрэл, Шинжлэх ухаан, технологийн төв номын сангийн захирал Ч.Гульнар, ХМТС-ийн захирал Сүхбат, МС-ийн захирал Т.Намнан “Улаанбаатар хивс” ХХК, “Монголын цахилгаан холбоо” ХК, Манай төгсөгч Д.Алтантуул, Балжинням зэрэг үйлдвэр, компаний төлөөлөгчид ҮТДС-ийн профессор багш нар, оюутан залуус, лицей, МСҮТ-ийн сурагчид, тэдний гэр бүлийхэн, ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид, эцэг эхчүүд, сонирхогчид зэрэг 600 гаруй оролцогч, зочид хүрэлцэн ирсэн юм.
“Урлахуйн ертөнц-2012” нэгдсэн арга наадамд шилдэг уран бүтээлч, шилдэг дизайнер оюутнуудын бүтээлүүдийг танилцуулан, номинаци тус бүр дээр Шилдэг НЭГ бүтээлийг шалгаруулан
Уг наадмаас шалгаран, шагнал авсан шилдэг бүтээлүүдийг танилцуулбал:
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн бүрэлдэхүүн сургуулиудын оюутан залуусын дунд “ШУТИС-ийн 21-р зууны оюутан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “ШУТИС-ийн Загвар өмсөгч - Оюутан” сургалтанд нийт 12 сургуулийн 48 оюутан оролцлоо. Эдгээрээс “Шилдэг загвар өмсөгч - Оюутан”-аар М.Халиунаа, Гантүшиг нар шалгарлаа.
Мөн ивээн тэтгэгч байгууллагууд болох ХХААХҮЯ, “Улаанбаатар хивс” ХХК, “Монголын цахилгаан холбоо” ХК, “Golden gym” ХК, Төгсөгч Д.Алтантуул нар “Нэрэмжит шагнал” гардуулав.
Энэхүү наадамдаа идэвхитэй оролцсон эрхэм хүндэт оюутнууд, удирдаж ажилласан эрхэм хүндэт багш нар та бүхэндээ сурлага, уран бүтээлийн улам их амжилт гаргахыг хүсэн ерөөж, ирэх жилийн “Урлахуйн ертөнц-2013” наадамдаа “Оюутан цагийн шилдэг бүтээлээ урлаж - Орчлонд танигдах монгол бренд”-ээ танилцуулахаар УУЛЗАХЫН ЕРӨӨЛИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ.
ШУТИС-ийн ҮТДС-ийн захиргаа
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea