Улаанбаатар хотын Багануур дүүргийн соёлын өвийг эрэн сурвалжлах, авран хамгаалах чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах гэрээг байгууллаа.
Гэрээг дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал доктор, дэд профессор А.Энхбат нар үзэглэлээ
Мөн энэ үеэр Соёлын өвийн үндэсний төв, Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран "Монгол Улсын соёлын өвийн тухай хууль, түүний хэрэгжилт, дүүргийн нутаг дэвсгэрээс илэрсэн түүх соёлын дурсгалт зүйлсийн хадгалалт хамгаалалт, бүртгэн баримтжуулах, авран хамгаалах, тулгамдаж буй асуудал" сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Багануур дүүргийн нутаг дэвсгэрт 43 дурсгалт газрын 341 нэгж дурсгал бүртгэгдсэн. Дүүргийн нутаг дахь хамгийн их төвлөрөлтэй дурсгалт газар нь: Тариан булаг, Баруун байдлагийн гол, Бяцханы ам, Цохиот хад, Улаан өндөр, Мэлзийн өвөр орчимд бүртгэгдсэн байдаг.
Дурсгалт газрууд эвдэгдэх, устан үгүй болох хамгийн гол асуудал:
Цаашид хамтран ажиллах:
Нийслэлийн газрын албатай хамтран газрын кадастрын системд дурсгалуудын байршлын мэдээллийг оруулж, шинээр газар олголт хийх, барилга барих, зам тавих, үйлдвэр аж ахуйн үйл ажиллагаа явуулах зэрэг бүтээн байгуулалтын ажилд археологийн дурсгалт газар өртөхөөс урьдчилан сэргийлэх зэрэг ажлуудыг зохион явуулах,
Мөн өмнө нь бүртгэгдсэн болон шинээр илрүүлэн бүртгэсэн дурсгалуудыг эдийн засгийн эргэлтэд оруулан, соёлын бүтээлч үйлдвэрлэл, түүхэн аялал жуулчлал хөгжүүлэх боломжийг эрэлхийлэх зэрэг ажлуудыг шат дараатайгаар авч хэрэгжүүлэх хэрэгцээ байна.
Country Director of KOICA Mongolia Office Meets the President of MUST
“Modern Innovative American English Classroom” opened
Education accreditation experts worked at the School of Industrial Design
“1000 Engineers – Job Fair 2020” event organized for the second time
Awarded Ph.D Degree