link
2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ШУТИС-ийн Захирлын үүрэг гүйцэтгэгч Т. Намнан, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Д.Цолмонбаатар, БУХС-ийн захирал А.Энхбат нар Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзлаа. Элчин сайд Зафер Атеши “Монголын инновацийн 7 хоног”-ийн арга хэмжээний хүрээнд ICIED2022: “Инноваци ба энтрепрейнершипийн хөгжил” олон улсын Эрдэм шинжилгээний 8 дахь удаагийн бага хуралд мөн оролцсон бөгөөд 2 орны найрамдалт харилцааг Шинжлэх ухаан технологийн салбарт хамтран ажиллах, их сургууль болон эрдэм шинжилгээний хүрээлэн зэрэг газруудтай харилцан холбоо тогтоож хамтран ажиллах замаар дараагийн түвшинд гаргах нь зүйтэйг хурлын үеэр цохон тэмдэглэлээ.
Мөн жил бүр БНТУ-ын Засгийн газрын газраас олон улсын оюутнуудад олгодог тэтгэлэгт хөтөлбөрт ШТУИС-ийн оюутнууд маш идэвхтэй оролцдог тухай дурьдаад цаашид арьс шир боловсруулах салбарт мэргэжилтан бэлтгэх, солилцох боломжийн талаар ярилцлаа.
Он удаан жилийн найрсаг харилцаат БНТУ-ын Элчин сайдын яамны хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea