link

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх ач холбогдол бүхий судалгааны үр дүн, эрдэмтэн судлаачдыг дэмжих зорилгоор салбарын Сайдын нэрэмжит грантын шагналыг олгодог уламжлалтай.
ШУТИС- ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хүнсний инженерчлэлийн салбарын ахлах багш, доктор С.Сэржмядаг удирдагчтай баг Хөвсгөл аймгийн “Дүүрэн эрхэт” ХХК хамтран бүтээсэн “Таван цул дотор махан бүтээгдэхүүн” сэдэвт ажил энэ жилийн грантын нэг болон шалгарлаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Сайдын нэрэмжит батламж, 10,000,000 төгрөгийн грантыг гардуулан өглөө. Шинэ мэдлэг, патентыг үйлдвэрлэлд нэвтрүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулахад хувь нэмрээ оруулж буй эрдэмтэн судлаачид та бүхэнд баяр хүргэж, амжилт хүсье.
ШУТИС, ҮТС
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship