link
Монгол Улсад инженер, техникийн мэргэжлээр төгссөн анхны гэх тодотголтой 23 инженер байдаг. Сайд нарын Зөвлөлийн 1959 оны 103-р тогтоолоор МУИС-ийн физик математекийн ангийг өөрчилж, 23 оюутантайгаар барилгын инженерийн ангийг байгуулж байв.
Анхны 23 гэдгээрээ барилгын салбартаа танигдсан энэ эрхмүүдээс өнөөдөр энх тунх амьдарч байгаа нь гурав билээ. Отгоны Жадамбаа болон Лувсанцэрэнгийн Мангал бөгөөд ОХУ-д Владимир Владимирович Игнатьев амьдарч байгаа билээ.
МУ-ын зөвлөх инженерүүд болох Отгоны Жадамбаа болон Лувсанцэрэнгийн Мангал нарт “ШУТИС-ийн хүндэт профессор” цолыг өнөөдөр гардууллаа.
Отгоны Жадамбаа нь 1935 онд төрсөн. 1956-1961 онд МУИС-ын математикийн ба барилгын инженерийн ангид суралцан төгссөн бөгөөд Иргэн, үйлдвэрийн барилгын анхны инженер юм. Мэргэжлээрээ 50 гаруй жил ажиллан, Хөдөө аж ахуйн барилгын зургийн институтийн захирал, Дорнод аймгийн Ардын депутатын Хурлын Гүйцэтгэх Захиргааны барилга эрхэлсэн орлогч дарга зэрэг төрийн захиргааны албан тушаал хашиж байсан юм.
Лувсанцэрэнгийн Мангал 1938 онд төрсөн бөгөөд 1961 онд барилгын инженер мэргэжлийг эзэмшиж, Улсын барилгын зургийн төв институтэд инженерээр ажлын гараагаа эхэлж, товчооны дарга, Барилга-Архитектурын комисст хэлтсийн дарга зэргээр 50 гаруй жил мэргэжлээрээ ажиллажээ.
“ШУТИС-ийн хүндэт профессор” цол хүртсэн анхны төгсөгчдөдөө баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
ШУТИС-ийн Захиргаа
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea