link
2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ШУТИС-ийн Захирлын үүрэг гүйцэтгэгч Т. Намнан, БУХС-ийн захирал А.Энхбат, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны дарга Т.Ууганбаяр нар Бүгд найрамдах турк улсын Измир Катип Челеби их сургуулийн ректор Сафет Косе, дэд захирал Яасин Булдуклу, Хэл судлалын сургуулийн захирал Сабан Доган, БНТУ-ын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Музафер Секер, ЮНЕСКО-гийн Туркийн үндэсний комиссын ерөнхийлөгч Окал Огуз болон БНТУ-ын парламентын гишүүн асан, улс төрч Рухи Эрсой нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Измир Катип Челеби их сургуультай хамтран ажиллах протоколд гарын үсэг зурж, магистрын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, багш оюутны хамтарсан баг гарган судалгааны ажил хийх, Европын холбооны төслүүдэд хамтран оролцох замаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь зүйтэй гэсэн байр сууринд санал нэгдлээ. Мөн 2 орны найрамдалт харилцааг Шинжлэх ухаан технологийн салбарт хамтран ажиллах, их сургууль болон эрдэм шинжилгээний хүрээлэн зэрэг газруудтай харилцан холбоо тогтоож хамтран ажиллах замаар дараагийн түвшинд гаргах нь зүйтэйг уулзалтын үеэр цохон тэмдэглэлээ.
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea