link
2022.09.12-16-ны өдрүүдэд Япон улсын үндэсний технологийн институт, Юүгэ коллежийн Гадаад харилцаа эрхэлсэн захирал, профессор Д.Ганбат, Мэдээллийн технологийн тэнхимийн профессор Томонари Масузаки нар 5 оюутны хамт дадлагын хөтөлбөрийн хүрээнд Механик, тээврийн сургууль дээр ажиллаж байна.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Юүгэ коллежийн оюутнууд тус сургуулийн Машин үйлдвэрлэлийн салбар, Механик, мехатроникийн салбар, Тээврийн салбар, Техникийн механикийн тэнхимийн лабораториудад ажиллах бөгөөд өмнөх 7 хоногт тус коллежийн оюутнууд ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль дээр дадлагын хөтөлбөрөө амжилттай дуусгаад өнөөдрөөс Механик, тээврийн сургууль дээр ажиллаж эхэллээ.
Хамтран хэрэгжүүлж байгаа энэхүү оюутны дадлагын хөтөлбөр нь багш, оюутнууд харилцан туршлага солилцох, хоёр сургуулийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea