link
Сургалт, семинарын үйл ажиллагааг нээж СБЗГ-ын дарга, доктор (Ph.D), дэд профессор Д.Гэрэлт-Од үг хэллээ.
Сургалт, семинараар дараах мэдээлэл, сургалтыг хүргэсэн. Үүнд:
1. “Сургалтын үйл ажиллагаа, зөвлөх багшид тавигдах шаардлагатай асуудлууд” сэдвээр СБЗГ-ын дарга, доктор (Ph.D), дэд профессор Д.Гэрэлт-Од
2. “Сургалтын систем, оюутанд сургалтын үйл ажиллагааг тасралтгүй чанартай хүргэхэд багшийн үүрэг” сэдвээр БХБА-ны дарга Д.Батдорж
3. “Их сургуулийн оюутантай хэрхэн ажиллах оюутанд үзүүлж буй үйлчилгээ, түүнд багшийн оролцоо чухал болох нь” сэдвээр ШУТИС-ийн ОСҮА-ны ахлах мэргэжилтэн, доктор (Ph.D), дэд профессор Д.Цогзолмаа
4. “Ёс зүй ба сургуулийн орчин” сэдвээр БуХС-ийн ХУС-ын эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор Ц.Батцэрэн
5. “ШУТИС дахь ёс зүйн асуудлууд” сэдвээр БуХС-ийн ХУС-ын ахлах багш Э.Энхцолмон
6. “Багш хүний имидж бүрдүүлэлт, хувцаслалт” сэдвээр ҮТС-ийн Хувцас судлалын профессорын багийн дэд профессор, доктор (Ph.D), дэд профессор Д.Буян-Дэлгэр нар уншлаа.
Сургалтын төгсгөлд багш нар 3 асуудлын хүрээнд 6 баг болж ажиллав. Багш нараас гарсан санал хүсэлтийг харилцан ярилцаж, шийдвэрлэх асуудлуудын талаар холбогдох удирдлагад хүргэхээр тогтов.
Сургалтад нийт 60 гаран багш хамрагдсан. Сургалтад бүтэн суусан багш нартаа батламж олгоно.
Сургалт, семинар зохион байгуулах комисс
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea