link
Монгол улсын авто тээврийн салбар үүсч хөгжсөний 97 жилийн ойн хүрээнд Автотээврийн үндэсний төв (АТҮТ) ТӨҮГ нь автотээврийн салбарын ирээдүй хойч үеийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, чадавхжуулах ажлын хүрээнд ШУТИС болон Үндэсний Батлах хамгаалахын их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ёслолын арга хэмжээ зохион байгуулав.
Тус арга хэмжээний үеэр ШУТИС-ийн захирал Т.Намнан, Механик тээврийн сургуулийн захирал Ж.Хашбат нар Автотээврийн Үндэсний Төв ТӨҮГ-ын захирал Б.Гүрсоронзонтой Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Уг санамж бичгийн хүрээнд авто тээврийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах, оюутан болон төгсөгч нарыг дадлагажуулах, ажиллуулах, хамтарсан судалгааны ажил хийх мөн тэргүүлэх техник технологийг нэвтрүүлэх зэрэг олон чиглэлээр хамтарч ажиллахаар тохиролцлоо.
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship