link
Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Биеийн тамир, спортын тэнхимээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ШУТИС-ийн багш, ажилчдын дундах “MUST CUP-2022” хөл бөмбөгийн тэмцээн 2022 оны арав дугаар сарын сарын 8-9-ний өдөр “Дэрэн клуб”-ын талбайд боллоо. Тэмцээнд БАС, БУХС, ГУУС, МехТС, МХТС, ХШУС, ЭХС, Захиргаа гэсэн 8 баг хоёр хэсэгт хуваагдан тоглов.
“MUST CUP-2022” хөл бөмбөгийн тэмцээний тэргүүн байрт Механик тээврийн сургуулийн баг тамирчид шалгарч алтан медаль, шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.
Хоёрдугаар байрт захиргааны баг тамирчид мөнгөн медаль, гуравдугаар байрт Мэдээлэл холбооны, технологийн сургуулийн баг тамирчид хүрэл медалийг тус тус хүртэж, ЗХНГ-ын дарга Ж.Арслан, ХШУС-ийн Биеийн тамир, спортын тэнхимийн эрхлэгч О.Баатарзоригт, ахлах багш М.Амаржаргал, Бизнесийн ахисан түвшний сургуулийн профессор Ч.Баасандаш, БУХС-ийн ахлах багш Ю.Болдбаатар нар медалийг нь гардуулан өглөө.
Шилдэг довтлогчоор Механик тээврийн сургуулийн Б.Энхбаяр, шилдэг хамгаалагчаар Бизнесийн ахисан түвшний сургуулийн профессор Ч.Баасандаш, шилдэг хаалгачаар захиргааны мэдээллийн технологийн төвийн программист Ч.Батжаргал нар шалгарлаа. Энэ жилийн тэмцээний онцлог нь ШУТИС-ийн багш, ажилчдын дундах спортын 7 төрөлт тэмцээн болгон зохион байгуулж байгаа бөгөөд багууд өөрсдийн сургуульд зохих ёсны оноог цуглуулж байна.
Тэмцээний ерөнхий зохион байгуулагч, ерөнхий шүүгч ХШУС-ийн Биеийн тамир, спортын тэнхимийн ахлах багш М.Амаржаргал
Тэмцээнд оролцсон нийт баг тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea