link

“Багшийн туслах оюутан клуб” үйл ажиллагаагаа явуулж эхэллээ
2022-10-11 18:08 Батбаяр

“Багшийн туслах оюутан” клуб нь заавал судлах хичээлүүдийн бие даалт, сорил, шалгалтад туслах зорилгоор мэргэжлийн зөвлөх багш нарын удирдлага дор хичээлээс гадуурх давтлага өгч, хичээл заадгаараа онцлогтой клуб юм.

2022-2023 оны хичээлийн жилийн намрын улиралд БТОК нь 15 оюутан багш, 12 зөвлөх багшийн бүрэлдэхүүнтэйгээр Математик-1, Физик-1, Ердийн дифференциал тэгшитгэл, Харилцааны англи хэл, Дүрслэх геометр, Ерөнхий хими хичээлүүдээр давтлага өгч, үйл ажиллагаагаа явуулж байна.

  

2022 оны 10 дугаар сарын 07 нд оюутан багш нарт заах арга зүй, удирдах манлайллын сургалтыг ХШУС-ийн физикийн салбарын ахлах багш Д.Номиндарь, ОСҮА-ны ахлах мэргэжилтэн доктор, дэд профессор Д.Цогзолмаа нар орж оюутан багш нарт урам зориг хайрлалаа.

Клубийн оюутан багшаар сонгогдсон оюутнууд хичээл зааснаар мэдлэгээ бататган өөрийгөө олон талаар хөгжүүлэхээс гадна ЕБС-ийн сурагчдад мэргэжил сурталчлах ажлыг жил бүр хариуцлагатай хийдэг. Мөн оюутан багш нар ажлын үр дүнгээс хамааран улиралд 1-3 кредитийн урамшуулал авах боломжтой бадаг.

БТОК-ийн хичээлийн хуваарь болон хичээллэх анги танхимын мэдээлэлтэй танилцана уу.

БТОК-ийн хичээлүүд нь тухайн хичээлийг сонгон судалж буй оюутан бүхэнд нээлттэй тул хичээлд идэвхтэй хамрагдан мэдлэгтээ хөрөнгө оруулалт хийж, хоцрогдлоо арилгахыг нийт оюутнууддаа уриалж байна.

 

БАГШИЙН ТУСЛАХ ОЮУТАН КЛУБ

Affiliated schools