link

ШУТИС-ийн шинэ оюутанд чиглэсэн “Оюутны хөгжил” хөтөлбөрт тусгагдсан “ХОТЫН СОЁЛ” аяны арга хэмжээ зохион байгуулагдаж байна
2022-10-11 18:21 Батбаяр

 

ШУТИС-ийн шинэ оюутанд чиглэсэн “Оюутны хөгжил” хөтөлбөрт тусгагдсан “ХОТЫН СОЁЛ” аяны арга хэмжээ зохион байгуулагдаж байна. ”Хотын соёл” аяны арга хэмжээг 2022 оны 10 дугаар сарын 3-28 ны хооронд зохион байгуулж байна. Тус хугацаанд баруун гарын дүрэм мөрдөх 7 хоног, “Хотын соёл, стандарт”, “Гэмт хэрэг хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх” сургалтын 7 хоног, ёс зүйн 7 хоног, харилцаа хандлагын 7 хоногууд үргэлжлэн явагдана. Аяны арга хэмжээг ЦЕГ, НЗДТГ, БуХС-ийн ХУС-ийн багш нар, “Соёмбо” клуб болон КНЗ хамтран зохион байгуулж байна.

  

“Хотын соёл” аяны нээлт Сургалтын үйл ажиллагааны 7 хоногт 2022 оны 10 дугаар сарын 10 нд зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд ЦЕГ-ийн УСХ-ийн ахлах мэргэжилтэн С.Булгантамир, НЗДТГ-ын хотын стандарт аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын хэлтсийн дарга Б.Ариунтуяа, БуХС-ийн ХУС-ын ахлах багш С.Болормаа, ШУТИС-ийн хэв журам сахиулах  “Соёмбо” клубийн ахлагч Б.Доржбат, гишүүдийн хамт оролцов.

  

Нээлтийн арга хэмжээнд оролцсон хамтран зохион байгуулагч нарын төлөөлөл оюутнуудад хандан МУ-ын ирээдүйг бүтээх оюутан залуус та бүхэн соёлтой, ёс зүйтэй, хариуцлагатай, дүрэм журмаа мэддэг, мөрддөг иргэн байхыг анхааруулж байв. Соёмбо” клубийн ахлагч Б.Доржбат “Хотын соёл” аяны хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлын талаараа танилцууллаа.

  

 

“Гэмт хэрэг хэв журмын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх” сургалтыг СБД-ийн цагдаагийн хошууч Н.Бат-Эрдэнэ, “Хотын соёл, стандарт” сургалтыг ОСҮА-ны ахлах мэргэжилтэн доктор, дэд профессор Д.Цогзолмаа, БуХС-ийн ХУС-ын ахлах багш С.Болормаа “Нийслэл хотын түүх”-ийн талаарх лекцийг тус тус уншлаа.  

  

Тус сургалтыг монголын түүхийн багш нар ЦЕГ-аас томилогдсон цагдаагийн албан хаагч нартай хамтран 18 удаагийн лекцээр нийт 2100 гаран оюутанд хүргэхээр ажиллаж байна.  Аяны бусад арга хэмжээ тодорхой хуваарийн дагуу явагдаж байна.

 

Оюутны соёл, үйлчилгээний алба

Affiliated schools