link

“Cyber Security Workshop” болж өндөрлөлөө
2022-10-12 11:44 ЗАА

APNIC, ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль, Empasoft ХХК, Infocert ХХК, болон Голомт банк хамтран төрийн болон бизнесийн мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүдэд зориулан практикт суурилсан "Cyber Security Workshop"-ийг 2022 оны 10 сарын 10-ны өдөр ШУТИС-ийн 8-р байрны 12 давхрын Олон улсын эрдэм шинжилгээний хурлын танхимд нийгмийн хариуцлагын хүрээнд үнэ төлбөргүй зохион байгууллаа. Уг нэг өдрийн семинараар APNIC-ийн интернэтийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтэн Адли Вахид (Adli Wahid) Кибер аюулгүй байдал, халдлагын хэлбэр сэдвээр онолын илтгэл болон пакет дүн шинжилгээ, Honeypot халдлагыг илрүүлэх, анхан шатны санах ойн дүн шинжилгээ зэрэг практик сургалт хийлээ. Семинарт И-Монголиа академи, Голомт банк, Мобиком корпорац, Иргэний нисэхийн үндэсний төв, Иргэний нисэхийн ерөнхий газар, Говь ХК, Грэйп сити ХХК, МҮОНРТ, Гэрэгэ систем, Тус солюшн ХХК, Монкон корпараци, ККТТ ХХК, Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨК, APU, Грейпсити Монгол ХХК, Моносолюшн, МУИС-Улаанбаатар их сургууль, Монгол Даатгал, КЕВИКО ХХК, Швейцарийн хөгжлийн агентлаг, ШУТИС, Empasoft зэрэг байгууллагуудын 40 орчим мэргэжилтэн хамрагдсан бөгөөд оролцогчдод сертификат олгов. Нийт семинарт хамрагдсан аюулгүй байдлын мэргэжилтнүүд, Адли Вахид багш болон хамтран зохион байгуулсан байгууллагууддаа баярлалаа.

МХТС-ЭША

Affiliated schools