link
ШУТИС-Коосэн Технологийн коллежийн 2022-2023 оны хичээлийн жилийн ТАНГАРАГ өргөх ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа. Ёслолын үйл ажиллагаанд Жайка олон улсын байгууллагын монгол дах төлөөлөгчийн газрын боловсрол хариуцсан мэргэжилтэн Кавабата Рэйко, Японы үндэсний технологийн хүрээлэнгийн монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Ёшино Масанобү, Японы үндэсний технологийн хүрээлэнгийн монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Ганбилэг, ШУТИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Арслан нар урилгаар оролцлоо. Шинээр элсэн суралцагчид нь сургуулийн удирдлага, багш, хамт олны өмнө хичээнгүйлэн суралцаж, Монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулсан шилдэг инженерүүд болж төгсөхөөр тангараг өргөн, Тангаргийн бичгийг ШУТИС-Коосэн Технологийн коллежийн захирал Д.Дулмаад хүлээлгэн өглөө. ШУТИС-ийн Коосэн Технологийн Коллежийн удирдлага, хамт олон ШУТИС-2030 стратеги төлөвлөгөөний хүрээнд энэ хичээлийн жилд Чанартай инженерийн боловсролыг бий болгох, Гадаад харилцааг эрчимжүүлэх, Хүмүүнлэг иргэнийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулах гэсэн үндсэн 3 зорилго дэвшүүлэн ажиллахаа мэдэгдээд, оюутан суралцагчдадаа сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөлөө.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea