link
“Арьс шир-судалгаа хөгжүүлэлт” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн хурал 2022 оны 10 сарын 21-ний өдөр “Мишээл экспо”-ийн хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн хурлыг ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуультай хамтран ХХААХҮЯ-ны Судалгаа Хөгжлийн төв, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, ШУТИС-ийн харьяа Арьс ширний сургалт, судалгаа, инновацын LEATHUB төв, Хөнгөн үйлдвэрлэлийн судалгаа хөгжлийн хүрээлэн, Хөдөө аж ахуйн их сургуулиуд зохион байгууллаа.
Эрдэм шинжилгээний хурал нь арьс шир боловсруулах болон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт ажиллаж буй инженер, техникийн ажилтнууд, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын судлаачдын боловсруулсан шинэ технологи, инновацын бүтээгдэхүүнийг нийтэд таниулах, сурталчлах, харилцан туршлага солилцох, хамтарсан судалгаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой байлаа.
Хуралд оролцогсод цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх “Нэгдье” уриалгыг гаргаж оролцогч талуудад зөвлөж хүргүүлэхээр тохиролцов.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea