link
Шинжлэх ухаан технологийн их сургууль (ШУТИС)-ийн захирал Т.Намнан болон Зүүнбаян төмөр зам ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Банзрагч нар 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
“Зүүнбаян төмөр зам” ХХК нь 2020 онд байгуулагдсан бөгөөд тус компаний үйл ажиллагаа нь Монгол улсын уул уурхайн салбараас гадна бусад салбарын хөгжилд чухал нөлөө үзүүлж байна.
Санамж бичгийн хүрээнд төмөр замын мэргэжилтэн бэлтгэх, дадлагажуулах, шинэ техник технологийг нэвтрүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтран ажиллах боломжтой болох юм.
Мөн ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн удирдлагууд болон “Зүүнбаян төмөр зам” ХХК-ны төлөөлөлтэй ойрын хугацаанд ажлын уулзалт хийж цаашдын хамтын ажиллагааг эхлүүлэх талаар хэлэлцэхээр тохиролцов.
2022.10.31
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship