link
ШУТИС, Геологи, уул уурхайн сургуулийн “Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн сорилт, туршилтын итгэмжлэгдсэн лаборатори”, “Ашигт малтмал баяжуулалтын технологийн лаборатори”-н нээлтийн ёслолын ажиллагаа 2022 оны 10-р сарын 28-ний өдөр боллоо.
“Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн сорилт, туршилтын лаборатори”-г ШУТИС-ийн хүндэт профессор Д.Дамба захиралтай Айвуун аргалант ХХК-ийн хөрөнгө оруулалтаар байгуулав.
Уг лаборатори нь импортын болон дотоодод үйлдвэрлэсэн үйлдвэрлэлийн зориулалттай бүх төрлийн Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, тэдгээрийн үндсэн түүхий эдэд холбогдох эрх бүхий байгууллагын хүсэлтээр лабораторийн MNS ISO/IEC 17025:2018 стандартын итгэмжлэлийн хүрээний тодорхойлолтын дагуу нийт 23 төрлийн шинж чанарыг тодорхойлох сорилт, туршилтын ажлыг хийж гүйцэтгэж байна.
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль нь 2017 оноос БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинь Шинь” ХХК-тай хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн. Энэ ажиллагааны хүрээнд “Ашигт малтмалын баяжуулалтын технологийн лаборатори”-ийг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Шинь Шинь” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар өргөтгөн шинэчиллээ.
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School