link
МОНГОЛЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ӨДӨР-ийг угтаж зохион байгуулсан, Монгол улсын гавьяат эдийн засагч, доктор (Sc.D), профессор Г.Батхүрэлийн нэрэмжит“ЦАХИМ ОРЧИН: Менежментийн шинэчлэл” сэдэвт шилдэг илтгэлийн уралдаан, эрдэм шинжилгээний бага хурал 4 дэх жилдээ 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр докторант, залуу эрдэмтэд, багш нарын дунд амжилттай зохион байгуулагдлаа.
Уг эрдэм шинжилгээний хурал 2 үе шаттайгаар зохион байгуулагдсан бөгөөд ШУТИС. Бизнесийн Ахисан Түвшний Сургууль, Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургууль, Механик тээврийн сургууль, Монгол улсын их сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Олон улсын Улаанбаатар их сургууль, Төмөр замын дээд сургууль, Их засаг олон улсын их сургууль, АНУ-ын Өмнөд Дакота мужийн Уул уурхайн технологийн их сургууль зэрэг нийт 10 их сургуулийн 24 илтгэл ирүүлснээс I шатнаас шилдэг 10 илтгэлийг шалгаруулсан болно. II шатны шалгаруулалт 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ШУТИС-ийн хичээлийн V байрны 205 тоот танхимд илтгэл хэлэлцүүлж шилдгүүдээ тодруулсан болно.
Эрдэм шинжилгээний шилдэг илтгэлд:
Шилдэг 10 илтгэлийн нэр, илтгэгч нар
Жил бүрийн “Монголын шинжлэх ухааны өдөр”-ийг угтаж зохион байгуулдаг эрдэм шинжилгээний бага хурлын гол зорилго нь залуу эрдэмтэд, судлаачид, доктор оюутнуудыг мэргэжлийн болон эрдэм судлалын ур чадварыг нь өсгөж, хөгжүүлэхэд чиглэгдэх юм.
Монгол улсын гавьяат эдийн засагч, доктор (Sc.D), профессор Г.Батхүрэлийн санаачилсан эрдэм шинжилгээний гурав дахь удаагийн бага хурлын ерөнхий ивээн тэтгэгчээр“ИХ НҮҮДЭЛ” бодлогын хүрээлэн, Бельгийн вант улсын Камут Остара компани, ивээн тэтгэгчээр Улаанбаатар төмөр, Илинкс Экспресс ХХК, Менежментийн өв судлалын академи ажилласан болно.
ШУТИС. БИЗНЕСИЙН АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛЬ
МЕНЕЖМЕНТИЙН ӨВ СУДЛАЛЫН АКАДЕМИ
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)