link

АНУ-ын ЭСЯ-тай хамтран “Америкт суралцацгаая” хөтөлбөр сурталчилгааны өдөрлөг зохион байгуулагдлаа
2022-11-16 17:58 Админ

АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй хэрэгждэг бакалаврын оюутнуудад зориулсан Глобал ЮГРАД, SUSI хөтөлбөрүүдийг танилцуулах өдөрлөгийг АНУ-ын ЭСЯ-тай хамтран 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ШУТИС-ийн хичээлийн VIII байрны 12 давхарт зохион байгууллаа. Уг өдөрлөгөөр оюутнуудад доорх мэдээллийг хүргэв.

   

  • Бакалаврын 1, 2, 3-р курсийн оюутнуудад зориулсан нэг семестрийн, бүрэн тэтгэлэгт  Глобал UGRAD хөтөлбөр
  • Бакалаврын 1, 2, 3-р курсийн эмэгтэй оюутнуудад зориулсан 5-6 долоо хоногийн зуны, бүрэн тэтгэлэгт Манлайллын SUSI хөтөлбөр
  • Залуу мэргэжилтнүүдэд зориулсан АНУ-д магистрын зэрэг эзэмшээд ирэх боломжийг олгодог, бүрэн тэтгэлэгт Фулбрайтын Оюутны хөтөлбөр
  • Америкт суралцах сонирхолтой сурагч нарт үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг Америкийн боловсролын зөвлөгөөний төв болох EducationUSA хөтөлбөр
  • Англи хэл сурах үнэ төлбөргүй онлайн хичээлүүд
  • Америкт суралцах зорилготой иргэдэд зориулсан F-1 визний танилцуулга, г.м.

                                                                             Оюутны соёл, үйлчилгээний алба

                                                                                            Оюутны Холбоо

Affiliated schools