link
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөө тусгагдсаны дагуу 2022 оны 11 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд ШУТИС-ийн Чанарын хяналт шинжилгээ үнэлгээний алба, ШУТИС-ийн Багш ажилтны ёс зүйн зөвлөлөөс Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтран бүрэлдэхүүн 13 сургууль, нэгжийн багш ажилтнуудад зориулан “Авлигын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх нь сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Сургалт бүрэлдэхүүн сургуулийн багш ажилтнуудын авлига, авлигын шалтгаан хор хөнөөл, төрийн албан хаагчийн ёс зүй, ашиг сонирхлын зөрчлийн ойлголт, авлигаас урьдчилан сэргийлэх хууль эрх зүйн зохицуулалтын мэдлэгийг нэмэгдүүлсэн арга хэмжээ болсон юм.

Чанарын хяналт, шинжилгээ үнэлгээний алба,
ШУТИС-ийн багш ажилтны ёс зүйн зөвлөл
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship