link
Батлан хамгаалахын яам, Монгол цэргийн нэгдсэн холбоо, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Монголын Оюутны холбоо болон Шинжлэх ухаан, технологийн их сургууль хамтран 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд оюутан залуусын ёс суртахууны манлайлал” оюутан цэрэг чуулга уулзалт зохион байгуулагдлаа.
Чуулга уулзалтын нээлтэд МУ-ын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спортын зөвлөх Т. Мөнхсайхан, Батлан Хамгаалах яамны дэд сайд Б.Баярмагнай, “Оюутан-цэрэг” сургалтын ерөнхий зохицуулагч Ардын багш Г. Мягмаржав, ҮБХИС-ийн захирал П.Жаргалан, ШУТИС-ийн захирал Т. Намнан, Монголын Оюутны Холбооны Ерөнхийлөгч Г.Анударь болон бусад албаны төлөөлөл болон их, дээд сургуулиудын оюутан цэргүүд оролцлоо.
Мөн чуулга уулзалтын хүрээнд их, дээд сургуулийн оюутан цэргүүдийн дунд зохион байгуулсан буухиа тэмцээний шагналыг гардуулав.
Нийслэлийн цэргийн штаб болон Монголын Оюутны холбооны шагналаар 13 оюутан цэргийг шагнаж урамшуулав.
Чуулга уулзалтаар Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэн “Оюутан цэргүүд мансууруулах бодис, архидан согтууруулах явдлыг таслан зогсоохыг үлгэрлэн манлайлъя” уриалгыг хэлэлцэн баталлаа.
Оюутны соёл, үйлчилгээний алба
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea