link
“Германд их дээд сургууль төгсөгчдийн Монголд оруулсан хувь нэмэр” сэдэвт төгсөгчдийн уулзалт Германы Эрдмийн Солилцооны Албаны (ГЭСА) санхүүжилтэйгээр 2022 оны 11 сарын 16-д ШУТИС-ийн Төв номын сангийн 604 хурлын танхимд зохион байгуулагдлаа.
2006 онд Герман улсад монгол оюутан суралцаж эхэлсний 80 жилийн ой болсон юм. Дэлхий дахинаа нэр, нөлөө нь тасралтгүй өсөж байгаа, хүчирхэг эдийн засагтай Герман улсад 30 гаруй мянган герман хэлтэй өндөр боловсролтой боловсон хүчин бэлтгэгдсэнээс ихэнх нь инженерийн боловсрол байсан билээ. БНАГУ-ын үед өндөр боловсрол олж аваад Нэгдсэн Герман Улсаас санхүүжин мэргэжил мэдлэгээ дээшлүүлэн амжилттай ажиллаж буй болон 1990 оноос хойш ГЭСА-ы тэтгэлгээр ХБНГУ-д суралцаж төгсөн төрөлх сургуульдаа ажиллаж буй нийт 30 гаруй профессор багш нар ШУТИС-д байдаг юм.
ШУТИС нь Германы их дээд сургуулиуд, судалгаа шинжилгээний байгууллагуудтай хамтын ажиллагаандаа ямагт анхаарч ирсэн ба энэхүү хамтын ажиллагааг Германы засгийн газраас ямагт дэмжсээр ирсэнд талархаж байдаг билээ.
Уулзалтын нээлтэд 1991 онд ГЭСА-ны анхны төлөөлөгчдийн багт хүрэлцэн ирж, тус сургуулийн багш нарын анхны ГЭСА-ны тэтгэлэгт хамрагдахад гүн туслалцаа үзүүлсээр ирсэн ХБНГУ-ын Дармштадтын ТИС-ийн профессор М. Глезнер эхлэн Дармштадт хотоос баяр хүргэн үг хэлсэн бол үргэлжлүүлэн ГЭСА-ны Монгол дахь лектор багш Эйлем, Налайх дахь Монгол Германы Хамтарсан Ашигт Малтмал Технологийн Их Сургуулийн проректор профессор Томас Холленберг, Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөх профессор Ц. Даваадорж нар тус тус баяр хүргэсэн юм.
Эхний илтгэлийг МУИС-ийн захирал профессор Д.Бадарч Монгол улсад техник, технологийн болон гадаад хэлний өндөр мэдлэгтэй, шинээр орж ирж буй гадаадын болон дотоодын компаниудын орчин үеийн тоног төхөөрөмжтэй харьцах чадвартай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чанартай инженерийн мэргэжилтэн бэлтгэн гаргаж Герман оронд дадлагаар ажиллах, цаашид Германд тэтгэлэгтэйгээр үргэлжлүүлэн суралцах зэрэг боломжууд нээгдсэн талаар түүхээс нь аваад дэлгэрэнгүй илтгэсэн.
ХБНГУ-ийн Берлины Техникийн их сургуулийн профессор Ф.Трөлч “Mathematik in der optimalen Steuerung-ein Beitrag zum Einsparen von Ressourcen” сэдэвт илтгэлээ танилцууллаа. Олон улсын түвшний чанартай судалгаа шинжилгээний ажил хийж гадаадад нийтлүүлэх, тэргүүлэх чиглэлүүдээр инновацийг хөгжүүлэх, сургалтын менежмент, хамтын ажиллагаа, зах зээл, үйлдвэрлэлийн хэрэгцээг судалснаар Герман Монголын дээд боловсролын хамтын ажиллагааны үр дүнд өндөр мэдлэгтэй төгсөгчдийг нийлүүлэх, нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах, Монгол улсын дэлхийд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэх талаар Ц.Сүхбаатар, П.Галрагчаа, А.Саруул, С.Саран нарын олон хүн илтгэлээ. Мөн ХШУС-ийн Германы инженерийн бэлтгэл (ГИБ) ангийн төгсөгч Дамдинсүрэн, Хатанбаяр нар баяр хүргэж үг хэлэв. Мөн ГИБ-ийн 2-р ангийн оюутнууд герман дуугаар, 1-р ангийнхан Агаарын бохирдлын талаар жүжигчилсэн үзүүлбэр тус тус үзүүлэв. Ийнхүү уулзалт эхний өдөр амжилттай өндөрлөж, маргааш нь Хустайн байгалийн цогцолборт газар үргэлжилсэн юм.
Уулзалтын төгсгөлд “Beitrag von DAAD-Alumnus Deutsch als Fachsprache für Physik und Elektrotechnik”, “Luftverschmutzung in Ulaanbaatar”, “Gründung von Startup” сэдвүүдээр хэлэлцүүлэг хийж дүгнэн ярилцсан юм.
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)