link
“Эрдэнэс Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг 2013 оноос жил бүр зарлаж ирсэн. 2022-2023 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамрагдсан 90 оюутан өнөөдөр /2022.11.23/ батламжаа гардан авлаа. Тус компани нь 2013 оноос Өмнөговь аймгийн харьяат оюутнуудад тэтгэлэг олгож эхэлсэн бол 2019 оны хичээлийн жилээс тэтгэлэгт хөтөлбөрөө үндэсний хэмжээнд зарлан, хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд нийт 436 оюутанд 436 сая төгрөгийн сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлээд байна.
Уг тэтгэлгийг улсын хэмжээний их, дээд сургуулийн
Оюутнуудад батламж гардуулах ёслолын ажиллагаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Захиргаа, удирдлагын газрын дарга Н.Анун, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны дарга Т. Гүнжээ Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Хөгжлийн хөтөлбөр, төлөвлөлтийн газрын дарга Д. Бямбасүрэн болон бусад албаны төлөөллүүд оролцов.
Тэтгэлэгт шалгарсан оюутнуудыг төлөөлж ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн “Авто инженер”-ийн 3 дугаар курсийн оюутан А. Бямба-Очир өөрийн сэтгэгдэл, туршлагыг хуваалцав.
2022-2023 оны хичээлийн жилд Шинжлэх ухаан, технологийн их сургуулиас 25 оюутан тэтгэлэгт хөтөлбөрт шалгарчээ.
Үйл ажиллагааны зураг татах: ЗУРАГ
ОЮУТНЫ СОЁЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea