link

МХТС-ийн нэрэмжит “Инженерчлэлийн эдийн засаг” УЛСЫН НЭЭЛТТЭЙ III олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
2022-11-25 15:24 ЗАА

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн нэрэмжит “Инженерчлэлийн эдийн засаг”-ийн УЛСЫН НЭЭЛТТЭЙ III олимпиадын хоёрдугаар шат 2022 оны 11-р сарын 19-нд амжилттай болж өндөрлөлөө. Олимпиадыг 2 үе шаттайгаар зохион байгуулсан ба 1-р шатыг 2022 оны 10-р сарын 17-наас 21-ны хооронд онлайнаар зохион байгуулсан.

Олимпиадын хоёрдугаар шат 2021 оны 11 сарын 19-ний өдөр ШУТИС-ийн хичээлийн VI байр болох МХТС дээр болж, эхний шатнаас шалгарсан ШУТИС-ийн МХТС, ЭХС, МТС, БАС, ГУУС, БУХС, МУИС-ийн ХШУИС, ШУС, ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургууль, ДХИС-ийн Онцгой байдлын сургууль, Мандах ИС-ийн Инженер, эдийн засгийн сургууль, Глобал удирдагч ИС, Техник технологийн дээд сургууль, Технологийн дээд сургууль зэрэг нийт 14 их, дээд сургуулийн 141 оюутан амжилттай оролцож, өргөмжлөл, батламжаа гардан авлаа. Олимпиадын үйл ажиллагаанд дээр нэр дурдсан сургуулиудын 18 багш амжилттай хамтран ажиллаж, хамтын ажиллагаагаа улам өргөжүүллээ. Олимпиадад оролцсон оюутнуудаас нэгдүгээр байр 1, хоёрдугаар байр 2, гуравдугаар байр 2, тусгай байр 5 оюутан, ивээн тэтгэгчийн шагналаар 5 оюутан шалгаруулж шагналаа.

  • Тэргүүн байрыг
    • ШУТИС-ийн МХТС-ийн “Өгөгдлийн ухааны инженерчлэл” мэргэжлийн 3 курсын оюутан М.Анужин (удирдсан багш ШУТИС-ийн МХТС-ийн ахлах багш Ч.Оюу);
  • Хоёрдугаар байрыг
    • ШУТИС-ийн МХТС-ийн “Мэдээллийн систем” мэргэжлийн 2 курсын оюутан Ч.Мичидгоо (удирдсан багш ШУТИС-ийн МХТС-ийн ахлах багш Т.Лхагвасүрэн),
    • ШУТИС-ийн МХТС-ийн “Кибер аюулгүй байдал” мэргэжлийн 1 курсын оюутан С.Буджав (удирдсан багш ШУТИС-ийн МХТС-ийн ХС-ын профессор Ц.Балжинням);
  • Гуравдугаар байрыг
    • ШУТИС-ийн МХТС-ийн “Програм хангамжийн инженерчлэл” мэргэжлийн 2 курсын оюутан Х.Эрхэмбилэг (удирдсан багш ШУТИС-ийн МХТС-ийн ахлах багш Ч.Оюу),
    • Мандах их сургуулийн Инженер-эдийн засгийн сургуулийн “Инженер, эдийн засаг” мэргэжлийн 3 курсын оюутан Б.Солонго (удирдсан багш Мандах ИС-ийн Инженер, эдийн засгийн сургуулийн Инженер, технологийн тэнхимийн багш Ц.Цолмон);
  • Тусгай байрыг
    • ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн “Эдийн засаг, статистик” мэргэжлийн 3 курсын оюутан Э.Отгонжаргал (удирдсан багш ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн Статистик, эконометрикийн тэнхимийн ахлах багш Я.Эрдэнэсүрэн),
    • ШУТИС-ийн МХТС-ийн “Мэдээллийн технологи” мэргэжлийн 2 курсын оюутан Л.Минжээ (удирдсан багш ШУТИС-ийн МХТС-ийн ХС-ын профессор Ц.Балжинням),
    • МУИС-ийн ХШУИС-ийн “Хэрэглээний математик” мэргэжлийн 4 курсын оюутан Г.Мөнхзаяа (удирдсан багш МУИС-ийн ХШУИС-ийн ХМ-ийн салбарын эрхлэгч, доктор, профессор Д.Баянжаргал),
    • ШУТИС-ийн МХТС-ийн “Өгөгдлийн ухааны инженерчлэл” мэргэжлийн 2 курсын оюутан Д.Маргад-Эрдэнэ (удирдсан багш ШУТИС-ийн МХТС-ийн ахлах багш Ч.Оюу);
    • ШУТИС-ийн МХТС-ийн “Програм хангамжийн инженерчлэл” мэргэжлийн 2 курсын оюутан Б.Батцэнгэл (удирдсан багш ШУТИС-ийн МХТС-ийн ахлах багш Ч.Оюу) нар эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.

Мөн ивээн тэтгэгчийн шагналаар

  • Мандах ИС-ийн Инженер, эдийн засгийн сургуулийн “Санхүүгийн менежмент” мэргэжлийн 4 курсын оюутан Х.Цасангуа (удирдсан багш Мандах ИС-ийн Инженер, эдийн засгийн сургуулийн Инженер, технологийн тэнхимийн багш Ц.Цолмон)
  • ШУТИС-ийн ЭХС-ийн “Эрчим хүчний менежмент” мэргэжлийн 4 курсын оюутан Г.Түвшинзаяа (удирдсан багш ШУТИС-ийн ЭХС-ийн Цахилгаан инженерийн салбарын ахлах багш Б.Батзаяа)
  • ШУТИС-ийн ЭХС-ийн “Эрчим хүчний менежмент” мэргэжлийн 4 курсын оюутан Д.Батдулам (удирдсан багш ШУТИС-ийн ЭХС-ийн Цахилгаан инженерийн салбарын ахлах багш Б.Батзаяа)
  • Мандах ИС-ийн Инженер, эдийн засгийн сургуулийн “Инженер, эдийн засаг” мэргэжлийн 4 курсын оюутан Э.Чүнсрээмятав (удирдсан багш Мандах ИС-ийн Инженер, эдийн засгийн сургуулийн Инженер, технологийн тэнхимийн багш Ц.Цолмон)
  • Мандах ИС-ийн Инженер, эдийн засгийн сургуулийн “Инженер, эдийн засаг” мэргэжлийн 4 курсын оюутан Б.Туяацэцэг (удирдсан багш Мандах ИС-ийн Инженер, эдийн засгийн сургуулийн Инженер, технологийн тэнхимийн багш Ц.Цолмон) нар шагнагдлаа.

Энэ жилийн олимпиад өмнөх жилийн олимпиадаас илүү өргөн цар хүрээтэй болсоноороо онцлог байлаа. Олимпиадад оролцсон сургуулиуд, оюутнуудаа бэлтгэн оролцуулсан болон зохион байгуулсан багш нартаа, амжилттай оролцсон оюутнууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, сайн сайхныг хүсэн ерөөе.  Эрдмийн үйлс түгэн дэлгэрэх болтугай!

   

    

  

   

Affiliated schools