link

Хятад ханз бичлэг тэмцээн амжилттай болж өндөрлөлөө
2022-11-25 15:32 ЗАА

ГХС-ийн Ази судлалын салбар нь Сити их сургуулийн Гадаад хэлний тэнхимтэй хамтран 2022.11.11-2022.11.18-ны хооронд “Хятад ханз бичлэг” уралдааныг 2 үе шаттайгаар амжилттай зохион явууллаа. ГХС-ийн хятад хэлний ангийн оюутнууд болон ШУТИС-ийн 2+2 хөтөлбөрийн ангийн оюутнууд идэвхтэй оролцсноос дараах оюутнууд эхний шатанд шалгарлаа. Үүнд:  

            ГХС-ийн Ц.Гүндэгмаа, Ц.Амгалангоо, Д.Мөнхчулуун, Б.Сүнжидмаа

            ЭХС-ийн Г.Энхжин, М.Ган-Од, Г.Галбадрах, М.Дорждэрэм, С.Балдорж

            ХШУС-ийн Д.Оюун-Эрдэнэ

Тус тэмцээний эхний шатыг сургууль тус бүртээ зохион явуулж, хамгийн гоё цэвэрхэн бичсэн эхний 20 материалыг шалгаруулж 11 сарын 18 өдөр Сити их сургууль дээр эцсийн шалгаруулалт боллоо. Оюутнуудад урьдчилан бэлдсэн эхийг өгч ханз бичлэгийн тусгайлсан цаасан дээр бичүүлж, 2 сургуулийн хятад монгол багш нар шалгаруулалтыг хийв.

Байр эзэлсэн байдал:

I байр ШУТИС-ийн ЭХС-ийн оюутан Г.Галбадрах

II байр ШУТИС-ийн ЭХС-ийн Г.Энхжин, Сити ИС-ийн А.Дөлгөөнмөрөн

III байр ШУТИС-ийн ГХС-ийн Д.Мөнхчулуун, ШУТИС-ийн ХШУС-ийн Д.Оюун-Эрдэнэ

Тусгай байр Сити Их-ийн Б.Наранзул

Тус тэмцээнийг хамтран зохион байгуулсан СИТИ их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн Гадаад хэлний тэнхимийн багш нар болон оюутнуудаа амжилттай бэлдэж оролцуулсан ШУТИС.ГХС-ийн АСС-ын багш Л.Чойжилмаа нарт ажлын амжилт хүсье. Оюутан та бүхэндээ сурлагын өндөр амжилт хүсч хятад хэл сурах үйлс нь улам дардан байхыг ерөөе.

ШУТИС-2022.11.20 

 

 

Affiliated schools