link
ШУТИС-БАС-ийн “Барилгын инженерийн салбар”-ын 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Барилгын салбарын хөгжлийн чиг хандлага” сэдэвт онол практикийн анхдугаар хурлыг 2022 оны 11-р сарын 18-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Уг онол-практикийн бага хуралд БХБЯ, Барилгын Хөгжлийн Төв, Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо, ШУТИС-ийн удирдлагууд, БАС-ийн профессор, багш нар, ажиллагсад, төгсөгчид, ажил олгогчид оролцож барилгын салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд, төрөөс баримталж буй бодлого, төлөвлөлт, салбарт хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүд, дэвшилтэт технологи, инноваци гэх мэт өргөн цар хүрээг хамарсан хэлэлцүүлэг болж өндөрлөлөө.
Хурлын үдээс өмнөх хэсэгт БХБЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Гүнболд, БХБЯ-ны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг, БХБЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах шинжээч А.Лхамсэржид, “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын Норм, нормативийн хэлтсийн дарга Д.Алтанхуяг, “Монголын барилгын инженерүүдийн холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Х.Хонгорзул, ШУТИС-БАС-ийн “Барилгын инженерийн салбар”-ын эрхлэгч доктор, дэд профессор М.Оюунчимэг нар салбарын өнөөгийн байдал, цаашдын бодлого, төлөвлөлт, барилгын салбарын хүний нөөцийн өнөөгийн байдал, цаашдын хандлага, инженерүүдийн тасралтгүй мэргэжил дээшлүүлэх боломж, тогтолцоо түүнийг өөрчлөх шаардлагын талаар илтгэл хэлэлцүүлж, оролцогчид санал бодлоо хуваалцав.
Хурлын үдээс хойших хэсэгт барилгын салбарын дэвшилтэт технологи, инноваци хөгжүүлэлтийн талаар нийт 15 эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг хэлэлцүүллээ.
Тус онол-практикийн бага хурал нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах бөгөөд анхдугаар хурлыг зохион байгуулахад дэмжиж, хамтран ажилласан Барилга Хот Байгуулалтын Яам, Барилгын Хөгжлийн Төв, Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо, ШУТИС-ийн удирдлагууд, ШУТИС-Барилга Архитектурын Сургуулийн хамт олон, Барилгын инженерийн салбарын нийт профессор, багш нар, ажилтан ажиллагсад, нийт төгсөгчид, ажил олгогчдодоо чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Эрдмийн цагаан буян ашид дэлгэрэх болтугай.
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School