link
2022 оны 11 сарын 28-ны өдөр ШУТИС, Япон улсын Нийгата мужийн их сургуультай (НМИС) хамтран ажиллах харилцан ойлголцолын санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус ёслолын ажиллагааг цахимаар зохион байгуулж ШУТИС-ийн талаас захирал Т. Намнан, ГХХАА-ны дарга Т. Ууганбаяр, ҮТС-ийн ЭНБДарга М.Пүрэвжав, ГХХАА-ны мэргэжилтэн Г. Батзориг, НМИС-ийн талаас ректор Рюүхэй Вакасуги, проректор Тоширо Курода, Хүмүүнлэгийн сургуулийн захирал Асако Тамура, Оюутны албаны дарга Нобуко Мураяама, Гадаад харилцааны албаны дарга Рэйко Иший нар оролцлоо.
Тус их сургуультай хүнсний инженерчлэл, хүнсний аюулгүй байдал, шим тэжээл судлалын чиглэлээр хамтарсан судалгаа хийж, тухайн мэргэжлийн мэргэжилтэн боловсон хүчинг сургах, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо.
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea