link

Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн Мэдээллийн Сүлжээ, Аюулгүй Байдлын Салбарын дэргэдэх “CCS” клубийн нэрэмжит АНХНЫ “SICT CTF-2022” НЭЭЛТТЭЙ тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
2022-11-29 15:16 Батбаяр

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн бүрэлдэхүүн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд суралцаж байгаа мэдээллийн аюулгүй байдлын талаар сонирхон суралцдаг оюутнуудын мэргэжлийн ур чадварыг сорих, сайжруулах, багаар хамтран ажиллах чадварыг дээшлүүлэх зорилготой Мэдээллийн Сүлжээ, Аюулгүй Байдлын Салбарын дэргэдэх CCS клубийн нэрэмжит SICT CTF-2022 ШУТИС-ийн НЭЭЛТТЭЙ тэмцээний хоёрдугаар шат 2022 оны 11-р сарын 26-нд амжилттай болж өндөрлөлөө.  Тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулсан ба 1-р шатыг 2022 оны 11-р сарын 19-нд онлайнаар зохион байгуулсан.

Нэгдүгээр шатанд 105 оюутан (ПХ, МТ, Сүлжээний Технологи, САБ, Хиймэл Оюун Ухаан), 44 баг өрсөлдөж 26 даалгаврыг 4 цагийн хугацаанд гүйцэтгэсэн. Үүнээс 34 баг ямар нэгэн байдлаар бодлого бодон оноо авч тэмцээнд амжилттай оролцсон.

Хоёрдугаар шат буюу финалын шатанд нийт 12 баг шалгарсан.

Үүнд: Дүрмийн дагуу тус бүр "Зөвхөн I курсийн оюутнуудаас бүрдсэн", "Зөвхөн эмэгтэй оюутнуудаас бүрдсэн" нэг нэг багууд онооны самбарын жагсаалтаар эхний аравт шалгарсан багууд дээр нэмэгдэж шалгарсан.

Тэмцээний финалын шат нь танхимын хэлбэрээр 2022 оны 11-р сарын 26-ны өдөр ШУТИС-ийн эрдэм шинжилгээ, инновацын төв VIII байрны олон улсын эрдэм шинжилгээний хурлын танхимд 11:00~19:00 цагийн хооронд зохиогдсон бөгөөд 12 багаас 11 баг ирж 31 оюутны бүрэлдэхүүнтэй нийт 23 даалгавраас 18 даалгаврыг 4 цагийн хугацаанд гүйцэтгэн дараах багууд тэргүүллээ. Үүнд

Тэргүүн байрыг "J4zzing" баг 13492 оноогоор,

Хоёрдугаар байрыг "Hicheejiinoo" баг 9386 оноогоор,

Гутгаар байрыг "road to soonchunhyang" баг 7609 оноогоор,

Тусгай байрыг "jinkneesee hamgiin suga n" баг 6507 оноогоор

тус тус тэргүүлж өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн боллоо.

"SICT CTF-2022"  үйл ажиллагаа нь тэмцээнээс гадна "SICT CTF-2022 TALK SESSION" хэсэгтэй болсноороо онцлог бөгөөд өдөрлөгт урилгаар:

ШУТИС-МХТС Мэдээллийн сүлжээ, аюулгүй байдлын салбарын эрхлэгч, Доктор (Ph.D)  Б. Мөнхбаяр өдөрлөгийг нээн үг хэлсэн

InfoSec+ компанийн гүйцэтгэх захирал, МУИС-н Дэд профессор, CISSP У.Ганбаяр -"Do what is uncomfortable"

ШУТИС-МХТС Мэдээллийн сүлжээ, аюулгүй байдлын салбарын Доктор (Ph.D), Дэд профессор, CISSP В.Нямсүрэн -"Research on Public Key Encryption with Searchability (Хайлт хийх боломжтой нийтийн түлхүүрт шифрлэлтийн талаарх судалгаа)"

Голомт Банкны Мэдээллийн Аюулгүй Байдлын Хэлтсийн захирал, DefCon Group Ulaanbaatar-н үүсгэн байгуулагч З.Ганбагана - "Монголын CTF-н сүүлийн 10 жил" сэдвүүдээр  тэмцээнд оролцогчид болон мэдээллийн аюулгүй байдлын талаар сонирхон суралцдаг хүн бүрд нээлттэйгээр илтгэлүүдийг тавьж, өөрсдийн мэдлэг туршлагуудаас хуваалцлаа.

SICT-CTF 2022 тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр "Голомт банк" хамтран ажилласан бөгөөд Голомт банк нь мэдээлэл технологийн салбарт явагдаж буй олон үйл ажиллагаа, тэмцээн уралдаанд ивээн тэтгэгч болон хамтран зохион байгуулагчаар оролцдог, мэдээлэл технологийн салбарыг дэмжин ажилладаг банк юм.

SICT-CTF 2022 тэмцээнийг зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн бодлого зохиогчид болох "Team M" багийн гишүүн Г.Мөнхбаатар, ШУТИС-МХТС-ийн төгсөгч А.Энхболд, Г.Билгүүн, О.Энхболд, С.Бямбадалай, Т.Ялгуун  болон CCS клубийн үндсэн гишүүд Г.Тэнгис, Л.Уламбаяр, Э.Хангал, нарт гүнээ талархал илэрхийлье.

    

    

Өдөрлөгт хүрэлцэн ирсэн эрхэм багш нар, бүх оюутан залуус , багууддаа баярлалаа.

Онооны самбар: http://ctf.sict-ccs.club/scoreboard

Зохион байгуулагч:

Мэдээллийн сүлжээ, аюулгүй байдлын салбар, ''Computer&Communication Security'' клуб

Холбоо барих:

Утас: 95888760, 80955115

Э-мэйл: sict.ccsclub@gmail.com

 

Affiliated schools