link
ШУТИС-ийн клубүүдийн оюутнууд болон, оюутны холбоо, оюутны зөвлөлийн удирдагч гишүүдэд чиглэсэн “Багийн ажиллагааг хөгжүүлэх” сургалт 2022 оны 11 дүгээр сарын 28 нд 16:30 цагт хичээлийн VIII байр “Хурлын танхим”-д болов.
Сургалтыг MSDI ProHr консалтинг компани хүний нөөцийн зөвлөх, Олон улсын харилцааны мэргэжилтэн Б.Анхцэцэг орлоо.

Сургалтаар багийн ажиллагааг хэрхэн хөгжүүлэх багийн үнэт зүйл, алсын хараа зорилго, багийн уриа зэргийг тодорхойлохоос эхлээд багийг хэрхэн хүчтэй ажиллагаатай болгох стратеги, багт хэн ямар үүрэг оролцоотой оролцох талаар чухал мэдээлэл өгч, чөлөөт ярилцлага хэлбэрээр сонирхолтой явагдав.
Тус сургалтанд клубүүдээс (КНЗ)-51 оюутан, оюутны зөвлөлөөс (БАС, ҮТС)-10 оюутан нийт 61 оюутан хамрагдлаа.

RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship