link
Е-Нээлттэй сургууль, Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв хамтран “ШУТИС-ийн манлайлагч зуун оюутныг чадавхижуулах багц сургалт”-ыг 2012 оны 05 сарын 06,07 өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Уг сургалтанд ШУТИС-ийн ректор, МУ-ын гавъяат багш доктор (Ph.D), профессор Б.Дамдинсүрэн, Сургалтын проректор, доктор (Ph.D), профессор Я.Наранцэцэг, Е-Нээлттэй сургуулийн захирал доктор (Ph.D), дэд профессор Р.Төрбат, Зочин профессор доктор (Ph.D) Г.Зориг, магистр Ц.Түвшинтөгс, магистр Д.Наранчулуун, магистр С.Уранбилэг, ШУТНС-ийн захирал доктор (Ph.D) Ч.Гулнар, Зочин профессор доктор (Ph.D), профессор Ё.Амгалан, магистр Н.Бадрах нар Мэдээллийн технологи, Хэрэглээний англи хэл, Мэдээллийн нээлттэй сан, Хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх талаар бүрэлдэхүүний сургууль бүрээс шалгаран ирсэн 100 оюутанд лекц уншлаа. Сургалтын төгсгөлд хамрагдсан оюутнуудаас санал, асуулга авахад бүгд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, цаашид улам олон оюутанд уг сургалтыг зохион байгуулахыг хүссэн байна.







RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship