link
Манай улсын хувьд боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулах асуудал нэн тулгамдсан асуудлын нэг болж, багш ажилтан болоод бүх түвшний удирдлагуудын хариуцан гүйцэтгэх үүрэгт багтах болсон.
Ийм ч учраас ШУТИС нь суралцагч болон бусад үйлчлүүлэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн боловсролын бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэх зорилгоор үйл ажиллагаандаа олон улсын чанарын туршлагыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн. Дараах зургаас ШУТИС-д олон улсын чанарын туршлагыг нэвтрүүлэх ажлын замын зураглалыг харна уу.
ШУТИС-д Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо ISO 21001-ыг Захиргаа ба 13 бүрэлдэхүүн сургуулийг хамруулан нэвтрүүлж буй хамрах хүрээ нь:
1. Боловсролын байгууллагын удирдлага, зохион байгуулалт
2. Боловсролын үйлчилгээ
3. Боловсролын дэмжих үйлчилгээ юм.
Бид энэхүү стандартыг нэвтрүүлснээр их сургуулийн менежментийн тогтолцоог чанарт чиглүүлж, учирч болох эрсдэлийг удирдан, нийгмийн бүх талын хүртээмжтэй, чанартай боловсрол олгоход анхаарч, суралцагч, ажил олгогч, багш ажилтан зэрэг оролцогч талуудын сэтгэл ханамжийг дээшлүүлж, үйл ажиллагааг тасралтгүй сайжруулах боломжтой болж буй юм.
Иймд ШУТИС нь чанарын менежментийн тогтолцоогоо хөндлөнгийн байгууллагаар баталгаажуулах зорилгоор 2022.05.19-нд МУ-ын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газарт MNS ISO 21001:2021 стандартаар баталгаажуулалтын хүсэлт гаргасан. Тус хүсэлтийн дагуу СХЗГ-аас 2 шатны аудитыг явуулсан байна. Үүнд:
СХЗГ-ийн II шатны аудитын дүгнэлт нь:
“ШУТИС-ийн Боловсролын удирдлага зохион байгуулалт, боловсролын үйлчилгээнд хэрэгжүүлсэн боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо нь ISO 21001:2018 стандартын шаардлагад нийцэж байна гэж аудитын баг дүгнэн боловсролын байгууллагын менежментийн тогтолцоог хэрэгжүүлснийг гэрчлэх гэрчилгээ, тэмдэглэгээ хэрэглэх эрхийг 3 /гурав/ жилээр олгох санал, дүгнэлтийг хэлэлцүүлэхээр Баталгаажуулалтын Зөвлөлийн хуралд оруулж байна.” гэж гарсан байна.
Энэхүү дүгнэлтээр ШУТИС нь Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо ISO 21001:2018-ын Гэрчилгээ авах шаардлагыг хангасан болохыг нотолж байгаа юм. Энэ амжилт бол манай сургуулийн 1500 гаруй багш, ажилтнуудын хамтын хөдөлмөр, удирдлагын багийн хичээл зүтгэлийн үр дүн юм.
Бид өнөөдөр өчигдрөөс сайн байна уу? Бас
Маргааш бид өнөөдрөөс сайн байх уу?
ISO 21001 стандартын тухай:
ISO 21001:2018 Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо нь Олон улсын стандартчиллын байгууллагаас хэвлэгдсэн олон улсын стандарт бөгөөд 2018 оны 5-р сарын 1-нд гарсан. Тус стандартыг Боловсролын байгууллагуудад өнөөгийн хүнд хэцүү боловсролын орчинд чанарыг хүргэхэд нь туслах зорилгоор Стандартчиллын үндэсний 32 байгууллага (Англи, )-ын 93 мэргэжилтний баг хамтран боловсруулсан.
ISO 21001 стандартын бүх шаардлагууд нь ерөнхий шинж чанартай бөгөөд төрөл, хэмжээ, хүргэх аргаас үл хамааран заах, суралцах, судалгаа шинжилгээ хийх замаар чадамжийг хөгжүүлэхэд сургалтын хөтөлбөр ашигладаг аливаа байгууллагад хэрэглэгдэх боломжтой байдаг.
Тус стандарт нь ISO 9001 дээр суурилсан, боловсролын байгууллагын менежментийн тогтолцоонд зориулсан ISO-ийн өндөр түвшний бүтэц бүхий бусад стандартуудтай нийцсэн бие даасан менежментийн тогтолцооны стандарт юм. ISO 21001 нь мөн боловсролын чиглэлийн бусад ISO стандартуудтай нийцдэг малгай баримт бичиг юм. Тухайлбал:
Мөн ISO 21001 нь EQAVET-ын бүх шалгуурыг багтаасан, илүү нарийвчилсан шаардлага бүхий боловсролын байгууллагын чанарын баталгаажуулалтыг чиглүүлэх, сайжруулах чухал хэрэгсэл болдог. Европын мэргэжлийн боловсрол, сургалтын чанарын баталгаажуулалтын хүрээ (EQAVET) -г Европын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор гишүүн улсууд, Нийгмийн түншүүд болон Европын Комиссыг нэгтгэсэн нийгэмлэгээс 10 гаруй жилийн өмнө гаргасан юм.
Чанарын хяналт шинжилгээ, үнэлгээний алба
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea
Job vacancy: Geotechnical Professor