link
2022-оны 11-р сарын 29-ний өдөр ШУТИС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны дарга Т.Ууганбаяр, ЭХС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Д. Үлэмж, ГУУС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б. Мөнхцэцэг, БАС-ийн профессор М.Сугар нар М-СИ-ЭС ХОЛДИНГ ХХК-ны Хүний нөөцийн албаны захирал Б.Мишээл тэргүүтэй тус компаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр хоёр тал өөрсдийн байгууллагын үйл ажиллагааны талаар товч танилцуулж, үйлдвэр их сургууль хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, цаашдын хамтын ажиллагааны боломжит чиглэлүүдээр санал бодлоо солилцон, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны дарга Т.Ууганбаяр, М-СИ-ЭС ХОЛДИНГ ХХК-ны Хүний нөөцийн албаны захирал Б.Мишээл нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичгийн хүрээнд хоёр тал харилцан туршлагаа хуваалцах, М-Си-Эс-ХХК-ийн хэмжээнд шаардлагатай мэргэжлийн чиглэлээр суралцаж буй оюутнуудыг дадлагын хөтөлбөрт хамруулах, нийгмийн хариуцлагын хүрээнд чиглэсэн ажлуудад оюутнуудыг оролцуулах, төгсөгчдийг ажлын байраар хангах, бусад холбогдох чиглэлээр хамтарсан судалгаа хийх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтарсан сургалт, семинар зохион байгуулах юм.
Гадаад харилцаа хамтын ажиллагаапны алба
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea