link
Дэлхийн 90 орчим улсад 200 гаруй салбар нэгжтэй Японы тэргүүлэх зэргийн худалдааны компани болох Мицубиши Корпараци нь 12 дох жилдээ бакалаврын түвшний оюутны сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох ёслолын ажиллагаа 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулагдлаа. Энэхүү тэтгэлэгийн зорилго нь Монгол улсын нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах, ирээдүйтэй шилдэг оюутнуудыг дэмжихэд оршдог билээ.
2021-2022 оны хичээлийн жилд 4 оюутан тус бүрт 2,000,000 (хоёр сая) төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олголоо. Тэтгэлэг олгох ёслолын ажиллагаанд Мицубиши корпорацийн УБ дахь төлөөлөгчийн газрын дарга Таката Мотосабүро, тэтгэлэг хариуцсан ажилтан Э.Сэнжидмаа, ШУТИС-ийн Хөгжлийн хөтөлбөр, төлөвлөлтийн газрын дарга Д. Бямбасүрэн, ГХХАА-ны мэргэжилтэн М. Болортуяа болон тэтгэлэгт шалгарсан 4 оюутан оролцлоо.
Мицубиши корпорацийн нийт хамт олонд халуун талархал илэрхийлэн, цаашдын ажилд нь улам их амжилтыг хүсэн ерөөхийн ялдамд тэтгэлэг авсан нийт оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea