link

“Эмнэлзүйн хоол зүйчдэд зориулсан эрчимжүүлсэн” сургалт зохион байгуулагдлаа
2022-12-27 15:53 ЗАА

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн харьяа Шим Тэжээл Судлалын Төвөөс хоол зүйч мэргэжилтнүүдэд зориулсан нэг багц цагийн “Эмнэлзүйн хоол зүйчдийн эрчимжүүлсэн сургалт”-ийг  2022 оны 11 сарын 5 болон 12 сарын 16-ны өдрүүдэд хоёр үе шаттай амжилттай зохион байгууллаа.   

Сургалтыг БНСУ-ын Хавдрын үндэсний төв болон Ионсей их сургуулийн дэргэдэх Севранс эмнэлэгт эмнэлзүйн хоол зүйчээр ажиллаж байсан туршлагатай хоол зүйч Хванг ШинХэ багш хичээлийг удирдан явууллаа.

1-р шатны сургалтаар “Солонгос улсын эмнэлгийн хоол шим тэжээлийн эмчилгээ”, “Бөөрний гемодиазын эмчилгээ, хоол шим тэжээл” сэдвээр онол, дадлага хосолсон байдлаар явагдсан. 2-р шатны сургалтаар “Хоол шим тэжээлээр дэмжих орчин үеийн эмчилгээний арга зүй, оношилгоо, стандарт нэршил”, “Зарим өвчний үед хоол шим тэжээлээр дэмжих эмчилгээний аргачлал” зэрэг сэдвүүдээр сургалт явууллаа. Сургалцагчид хавдар, чихрийн шижин, бөөр болон хоол боловсруулах замын зарим өвчний үед хоол шим тэжээлийн оношилгоо хийх, шим тэжээлээр дэмжих эмчилгээний дадлага ажил хийж, эмнэлзүйн хоол зүйчээр ажиллаж буй мэргэжилтнүүд Хванг ШинХэ багштай туршлага хуваалцаж, орчин үеийн эмчилгээний хоолны чиг хандлагын талаар өргөн мэдээлэл авлаа.   

Сургалтад нийслэл болон орон нутгаас хүрэлцэн ирсэн нийт 35 эмнэлзүйн хоол зүйчид хамрагдсан ба ШУТИС-ийн ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг нийт оролцогчдод хандан хаалтын үг хэлж, гэрчилгээ гардууллаа. Шим тэжээл судлалын төвөөс хоол зүйчдийг чадавхжуулах, дэмжих, тэдний харилцаа холбоог сайжруулах зорилгоор дээрх богино хугацааны сургалтыг жил тутам зохион байгуулж байна.

 

 

Шим тэжээл судлалын төв

Affiliated schools