link
ШУТИС-ийн шилдэг мэргэжлийн, сайн дурын, урлагийн клубүүдэд АКАДЕМИЧ Х.ЭНХЖАРГАЛЫН нэрэмжит шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2022 оны 12 дугаар сарын 28 нд боллоо. Тус арга хэмжээнд Академич, Х.Энхжаргал болон ОХСҮА-ны дарга Н.Санчирбаатар тэргүүтэй төлөөлөл оролцоо.
Шилдэг оюутнуудад хандан Академич Х.Энхжаргал ШУТИС-д 1980 оноос хойш багшаар ажиллаж эхэлсэн ба сүүлийн 9 жил ШУТИС-ийн Сургалт эрхэлсэн проректорын албан тушаал хашиж байсан. Энэ хугацаандаа оюутнуудын бүтээлч сэтгэлгээ, багийн ажиллагааг олон талаас нь дэмжин оюутны албатайгаа хамтран ажиллаж өөрийн нэрэмжит шагналаа 3 дахь жилдээ шилдэг клубийн оюутнууд та бүхэндээ гардуулж буйд талархаж байгаагаа илэрхийллээ.
Шилдэг клубүүдийн өргөмжлөлийг МехТС-ийн мэргэжлийн Pro Mech клубийн багш, оюутнууд өөрсдийн гараар хийж бүтээснээрээ онцлог байлаа. Pro Mech клубийн зөвлөх багш нар, оюутнууддаа талархал илэрхийлье.
Оюутны хөгжил, соёл үйлчилгээний алба
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea