link
2022 оны 12 сарын 27-ны өдөр Нэг бүс, нэг зам олон улсын хөгжлийн судалгааны академитай Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ёслолын ажиллагаа амжилттай боллоо. Тус ёслолын ажиллагаанд Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны дарга Т. Ууганбаяр, мэргэжилтэн Г. Батзориг, Нэг бүс, нэг зам олон улсын хөгжлийн судалгааны академийн гүйцэтгэх захирал Лю Яцүн, тэргүүн Х. Хишигжаргал нар оролцов. Мөн БНХАУ-ын Ши-Аний их сургуулийн Дүрслэх урлагийн сургуулийн захирал Лин Байган, Бохай их сургуулийн Электроникийн сургуулийн захирал Лун Шушиан болон оюутнуудын төлөөлөл цахимаар оролцлоо.
Тус академитай уг санамж бичгийг байгуулсанаар БНХАУ-ын их, дээд сургуулиуд, судалгааны хүрээлэнгүүд, бизнесийн байгууллагуудтай хамтарсан судалгаа, инновацийн чиглэлээр хамтарч ажиллах, хятад оюутнуудыг суралцуулах боломж нээгдэнэ.
Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн алба
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship