link
Барилга, Архитектурын сургуулийн профессор, МУ-ын зөвлөх инженер, доктор, профессор Пэлжээгийн Отгонбаяр Төрийн дээд шагнал Монгол Улсын Гавьяат багш цолоор 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шагнагдлаа. П.Отгонбаяр 1976 оноос тус сургуульд багш, тэнхимийн эрхлэгч, профессор, захирлаар тасралтгүй нийт 46 жил үр бүтээлтэй ажиллажээ. Түүний Монгол Улсын дээд боловсролын салбар, барилгын салбарын олон зуун инженер бэлтгэх их үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж Монгол Улсын Гавьяат багш цолоор шагналаа. Шинэ оны босгон дээр Төрийн дээд шагналаар шагнагдсан П.Отгонбаяр танд эрүүл энх сайхан бүхнийг хүсэн ерөөе.
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship