link
2023 оны 02 сарын 09-ний өдөр ШУТИС-ийн Механик, тээврийн сургууль, ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Тус үйл ажиллагаанд Физик, технологийн хүрээлэнгийн захирал, Академич Ж.Даваасамбуу, ЭНБД, доктор (Ph.D) Г.Сэвжидсүрэн, Механик, тээврийн сургуулийн захирал доктор (Ph.D), дэд профессор Ж.Хашбат, Машин үйлдвэрлэлийн салбарын эрхлэгч, доктор (Ph.D) Г.Оюунбат нар болон ФТХ-ийн лабораторийн эрхлэгч нар, МехТС-ийн прфессор багш нар оролцлоо.
Механик, тээврийн сургууль болон Физик, технологийн хүрээлэнгийн хамтын ажиллагааны хүрээнд шинэ материал гарган авах технологи боловсруулах, хамтын оюуны өмч бий болгох, эрдэм шинжилгээ, туршилт, инновацийн үйл ажиллагааны талаар хамтарсан судалгаа хийх, инновацийн бүтээгдэхүүний туршилт, шинжилгээний үр дүн гаргах, эрдэм шинжилгээ, онол практикийн уулзалт, семинар зохион байгуулах, хамтарсан судалгааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, лабораторийн тоног төхөөрөмжийн онцлог байдлын талаар туршлага солилцох, харилцан мэргэжлийн туслалцаа үзүүлэх зэрэг олон чиглэлд хамтран ажиллахаар боллоо.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea