link
2023 оны 2-р сарын 16-ны өдөр ШУТИС-ийн Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны дарга Т.Ууганбаяр “Наран Ижий Заяа” ТББ-ын тэргүүн Ш.Ариунаа тэргүүтэй тус байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзан, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
“Наран Ижий Заяа” ТББ нь 2020 онд байгуулагдсан Хорт хавдраас урьдчилан сэргийлэх талаар сургалт, сурталчилгаа явуулах, хорт хавдартай иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд тусламж дэмжлэг үзүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм.
Тус ТББ –нь энэхүү санамж бичгийн хүрээнд нийтийн эрүүл мэндийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, нийгмийн сайн сайхны төлөө аутсорсинг хийх, сайн дурын арга хэмжээ зохион байгуулах, нийгмийн ажил, хүнсний инженерчлэл, био-технологи, био-механикийн хэрэглээний судалгаан дээр тулгуурласан эрүүл мэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллахаар боллоо.
Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн алба
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship