link

"Геотехникийн туршилт, судалгааны лабораторийг нээлээ"
2023-02-18 11:10 ЗАА

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, "Оюу толгой" болон "Рио Тинто Монгол" компаниуд гурван талт хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Геотехникийн мэргэжлийн боловсон хүчнийг дотооддоо бэлтгэх, уул уурхайн судалгааны төвийг байгуулах 2.4 сая ам долларын санхүүжилттэй хамтарсан төслийн хүрээнд сургуулийн материаллаг бааз суурийг бэхжүүлэх, багш оюутны дадлагын нөхцөлийг сайжруулах зорилго бүхий 366 мянган ам.долларын нэмэлт санхүүжилтээр тохижуулсан Геотехникийн туршилт, судалгааны лабораторийг өнөөдөр нээлээ.

Уг лабораторид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чулуулгийн шинжилгээний төхөөрөмжүүд суурилуулсан бөгөөд багш, судлаач, оюутнуудын судалгааны ажлыг үйлдвэрлэлтэй ойртуулах, Монгол орны байгалийн тогтоц, чулуулгийн бүтцийн онцлогийг илүү нарийвчлан судалж, үйлдвэрлэлд ашиглах бодит боломжийг бүрдүүлж өгч байгаагаар онцлог юм.

****

MUST, Oyu Tolgoi and Rio Tinto Mongolia are partnering to train geotechnical professionals internally and establish a mining research centre within the framework of a joint project funded by USD2.4 million. Today, we have opened the Geotechnical testing and research laboratory with a cost of additional USD366 thousand funding to strengthen the practical research base of the university and improve the learning conditions for the professors, researchers and students.

The laboratory is equipped with cutting-edge rock analysis equipment that would provide opportunities for professors, researchers and students to bring their research work closer to production to study the features of Mongolia's natural formations and rock structures in more detail.

Мэдээллийн эх сурвалж: https://www.facebook.com/otmongolia

Affiliated schools