link

Хорт хавдраас сэргийлэх, тэмцэх тухай мэдээлэл түгээх өдөрлөг
2023-02-28 18:57 Батзориг

2023 оны 2-р сарын 16-ны өдөр ШУТИС “Наран Ижий Заяа” ТББ-тай  хамтран ажиллах санамж бичиг байгуулсны дагуу нийтийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих чиглэрээр гурван арга хэмжээ төлөвлөсөн.  Эхний үйл ажиллагаа болох "БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ" өдөрлөгийг 2023 оны 3-р сарын 4-ний өдөр 11-15 цагийн хооронд ШУТИС-ийн Номын сангийн 604 тоот  хурлын зааланд зохион байгуулна.  

ӨДӨРЛӨГИЙН ЗОРИЛГО

  • Хорт хавдраас урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл түгээх,
  • Хорт хавдрыг даван туулагч нарыг идэвхжүүлэх, тэдний амьдралын чанарыг дээшлүүлж, сэтгэлийн дэм өгөх,
  • Нотолгоонд суурилсан бодит мэдээлэл зөвлөмж хүргэх,
  • Хорт хавдрын эрсдлийг урьдчилан таниулах,
  • Оролцогч талууд мэдээлэл солилцох.

ӨДӨРЛӨГИЙН ХҮНДЭТ ЗОЧИД:

Хүний гавьяат эмч, Хавдар судлалын эмнэлгийн захирал асан, Рехамед эмнэлгийн ТУЗ-ийн гишүүн Л.Төмөрбаатар, УИХ-ын нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн П.Анужин, Рехамед эмнэлгийн Эмчилгээ тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Б.Анхзаяа, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал С.Өнөрсайхан, “Наран Ижий Заяа” ТББ-ын Тэргүүн Ш.Ариунаа

ХӨТӨЛБӨР

11:00 – 11:10              Өдөрлөгийн нээлт                                        

11:10 – 12:50              Чөлөөт ярилцлага 

    • Хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг
    • Хорт хавдрын эмчилгээ, эмчилгээний дараах асаргаа

13:30-14:00                 Цайны завсарлага

    • Нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал, бэрхшээл, шийдэл
    • Хорт хавдрыг даван туулагчдын туршлага, санал зөвлөмж

14:00-14:55                 Чөлөөт ярилцлага

14:55-15:00                 Өдөрлөгийн хаалт

 

Зохион байгуулагчид: Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн алба

  Хүний нөөцийн алба

                                      Эрүүл мэндийн төв

  “Наран Ижий Заяа” ТББ

ШУТИС-ийн багш, ажилтнуудыг өдөрлөгт өргөнөөр оролцохыг урьж байна.

Холбоо барих утас:   ШУТИС-ийн Эрүүл мэндийн төв: Ц.Ононтуул - 99065385, Ц.Түмэннаст - 88058969

Affiliated schools