link

Өрөмдлөгийн мэргэжлийн сурах бичиг
2023-03-20 10:02 ЗАА

    

Европ-Азийн Уул уурхайн, Монголын Инженерийн ухааны болон Уул уурхайн, Усны  академиуд, Олон улсын Газрын тосны инженерүүдийн нийгэмлэг, Австрали, ОХУ, БНХАУ-ын Өрөмдлөгийн холбооны гишүүн, Монголын Газрын тосны инженерүүдийн нийгэмлэг, Монгол улсын Өрөмдлөгийн Холбооны Гүйцэтгэх захирал, техникийн ухааны доктор, Тэргүүлэх профессор, Зөвлөх инженер Жамбын Цэвээнжав

Баярлах шалтгаан надад, бидэнд , хүмүүст олон бий.Түүний нэг нь энэ номын БАЯР...

Нэгэн учир...

            Эгэл энгийн малчны хүү, инженер мэргэжилтэй, эрдмийн зэрэгтэй, профессор цолтой миний бие эрдэм оюуны замаар эргэлт буцалтгүй гэлдэрч, ном сурах бичиг, нэг сэдэвт бүтээл-30 гаруйг, эрдэм шинжилгээний өгүүлэл-400 шахмыг, сурталчилгаа-мэдээлэл-танин мэдэхүйн өгүүлэл-200 гаруйг нийтлүүлж, 6 хүний докторын, 56 магистрын, 100 гаруй хүний бакалаврын ажлыг удирдаж, амжилттай хамгаалуулан, Эрдэм шинжилгээний болон мэргэжлийн 2 хурлын эмхэтгэл, 3 сэтгүүлийн хянан засамжлагчаар ажиллаж ирсэн байна.

                Цаст өндөр Алтай таван Богдоос

                Цэнхэрлэн долгиолох Буйрын хөвөө хүртэл

                Хөвсгөл далай, Хорьдил сарьдгийн нуруунаас

                Зэрэглээтэн цэнхэртэх өмнийн уудам Говь ортол

                Уужим тэнүүн нутаг, улс эх орон, түмэн олныхоо дунд

                Ухаарч хөдөлмөрлөж, амьдарч ажиллаж, бүтээж туурвиж,

                СУРГАЖ, СУДЛАЖ, БАГШИЛЖ өдийг хүрлээ...

            Мөхөс миний унаган мэргэжил уурхайн инженер-ӨРӨМДӨГЧ, удаах мэргэжил газрын тос, геологи-хайгуул, худаг ус гээд мэдэх чадах минь бага боловч мэдэхийг, сурахыг оролдсон хичээсэн нь олон. Угаасаа жаал гадарлах нь унаган мэргэжил өрөмдлөг маань, гэхдээ нас явж, үс бууралтаж ирсэн өдий цагт ч ядаж унаган мэргэжлийнхээ учрыг олох гэж, ойлгох гэж хичээсээр ӨРӨМДЛӨГ-DRILLING-БУРЕНИЕ гэсэн сурах бичгийг эрхэм шавьтайгаа хамтран туурвив. БӨӨН БАЯР, насны минь мөрөөдөл...

 

  

  

 

            Олон жил, сар, өдөр, хоног бодож, чадан ядан туурвисан энэ бүтээл маань Их сургуулийн ҮНДСЭН СУРАХ БИЧИГ-ээр зэрэглэгдэж, анхны маань захирал, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Академич Ч.АВДАЙ багш маань өмнөтгөл бичиж өгсөнд туйлын баяртай байна. Өмнө урьдчилан ярилцсаны дагуу энэхүү бүтээл маань зохиогчийн орчуулгаар очиж ажиллаж байсан дэлхийн эхний 10-т эрэмбэлэгддэг Канадын Бритиш Колумбын их сургууль (UBC)-д англи хэлээр, инженерийн мэргэжил эзэмшсэн ОХУ-ын Эрхүүгийн Шинжлэх ухааны улсын их сургууль  (ИРНИГТУ), эрдмийн зэрэг хамгаалсан Москвагийн Геологи-хайгуулын улсын их сургууль (РГГРУ), И.М. Губкиний нэрэмжит Газрын тос, байгалийн хийн улсын их сургууль (РГУ нефти и газа)-иуд дээр орос хэлээр хөрвүүлэгдэн хэвлэгдэж ашиглагдах байх. БАЯРЛАЛАА, бүгдэд, бүхэнд...

Профессор Ж.Цэвээнжав, 2023-3-10.

Affiliated schools