link
Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн “Patiar” клубээс 2023 оны 3-р сарын 20, 21-ний өдрүүдэд Дэлхийн аз жаргалын өдөр “Аз жаргалтай амьдрах ухаан” лекц, мөн уламжлал болгон зохион байгуулдаг гэрэл зургийн үзэсгэлэнг гаргалаа. Энэ удаагийн үзэсгэлэнг ШУТИС-ийн 1-р байранд олны хүртээл болгож шилдэг бүтээлийг шалгаруулах шүүгчээр Хүмүүнлэгийн ухааны салбарын ахлах багш, доктор Ю.Болдбаатар, ахлах багш, доктор Д.Хатанбаатар, “Аз жаргал” ТББ-ын тэргүүн, аз жаргал судлаач Д.Баясгалан нар ажиллаж хоёр бүтээлийг шалгарууллаа. Шүүгчдийн саналаар ҮТС-ийн Хөнгөн үйлдвэрлэл машин тоног төхөөрөмж мэргэжлийн оюутан Н.Цолмонбилэгийн “Өглөөний гудамж”, үзэгчдийн саналаар мөн ҮТС-ийн Хөнгөн үйлдвэрлэл машин тоног төхөөрөмж мэргэжлийн оюутан Г.Булганхангайн “Хөдөө” бүтээл тус тус шалгарлаа. Үзэсгэлэнд бүтээлээ ирүүлэн оролцсон нийт оюутнууддаа уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
Шүүгчдийн саналаар - Н.Цолмонбилэг "Өглөөний гудамж"
Үзэгчдийн саналаар - Г.Булганхангай "Хөдөө"
ШУТИС, БуХС-ийн “PATIAR” клуб
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship